📅

А.Амбасэлмаа: Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн элэгний хатууралтай учраас биеийн байдал маш хүнд байна

🕔 2020/08/06 12:00

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 441 хүний сорьцод  шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдөр 14 энхийг сахиулагч, хоёр иргэн эдгэрч эмнэлгээс гарч байна. Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын 293 тохиолдлоос эдгэрсэн 260, эмчлэгдэж буй 33 хүн байна. 33 хүнээс гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 60 хүн эмчлүүлж байна. Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэн элэгний  хатууралтай учраас биеийн байдал маш хүнд байна. Тухайн хүнд коронавирусийн халдвар илрүүлэх гурван удаагийн шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Өнөөдөр 07.30 цагт Шинэ Дели-Улаанбаатарын онгоц буусан. Үүнээс дөрвөн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан" гэлээ. 
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?