📅

Иргэд энгийн тарифтай тусгай дугаараар эмнэлгийн цаг, дугаар авдаг болно

🕔 2020/07/30 15:58

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүд болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдлагуудтай уулзлаа. Тэрээр эмнэлгийн удирдлагуудад хандаж ард иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахад үүсдэг төвөг чирэгдлийг арилгаж, түргэн шуурхай хүндрэл багатай үйлчлүүлэх дэд бүтцийг бий болгох нь чухал байгааг хэллээ. Ялангуяа нийслэлийн захын дүүрэг, алслагдсан аймаг сумаас ирж, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах гэсэн иргэдэд тулгарах хүндрэл их байна. Тухайлбал эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө эрт ирээд дараалалд зогсдог. Тухайн өдөртөө үзүүлэх цаг нь дуусчихвал маргааш нь ахиад ирж дараалалд зогсдог.

Ийм төвөгтэй байдлыг арилгахын тулд эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн төв, тусгай дугаарын утас ажиллуулах хэрэгтэй гэдгийг хэллээ. Тусгай дугаарт иргэд энгийн ярианы төлбөртэйгөөр дуудлага хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний цаг, дугаар авдаг болсноор маш олон иргэдийн цаг, мөнгийг хэмнэх ач холбогдолтой. Тиймээс эхний ээлжид үүнийг яаралтай ажил хэрэг болгохыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн цаашид эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлэх ажлыг ч яаравчлан хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хэллээ. Ингэхдээ хөрөнгө мөнгө дутагдалтай гэх мэт шалтгаан тоочих биш сэтгэл гаргаж ажиллах, зохион байгуулалтын оновчтой шийдлүүдийг гаргахад анхаарлаа хандуулж ажилла гэдгийг Т.Мөнхсайхан сайд эмнэлгүүдийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?