“ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 52 хувьтай байна
2020-2021 оны өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “ДЦС-4” ТӨХК-д ажиллажээ. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвар 1156, хөрөнгө оруулалт 603, техник зохион байгуулалтын арга хэмжээний хүрээнд 508 нийт 2267 нэр төрлийн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 53.87 хувь, санхүүжилт 25.21 хувийн гүйцэтгэлтэй байна.
“ДЦС-4” ТӨХК-ийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт 52 хувьтай байгаа талаар салбарын сайдад танилцууллаа. Нүүрсний нөөц 105.823тн, мазутын нөөц 1803тн байна.
Энэ үеэр мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг танилцуулсан. 2019 онд турбингенератор №1,4-ийг өргөтгөх, шинэчлэх төслийг хэрэгжүүлснээр 43МВт-аар хүчин чадлаа нэмсэн бол 2020 онд багтаан №2,3 өргөтгөх, шинэчлэх ажил хийгдэснээр 46МВт-р нэмэгдэх юм. Танилцуулгын төгсгөлд цаашид хийгдэх ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өвлийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөөт хугацаанд дуусгахыг үүрэг болгосон. Мөн инженер, техникийн ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
“ДЦС-4” ТӨХК нь Монгол Улсын эрчим хүчний төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 58.3%, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.6%-ийг дангаар үйлдвэрлэж байна хэмээн ЭХЯ-наас мэдээллээ.

Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих