📅

Эр цэрэг хаана байна эх орон тэнд бий

🕔 2020/06/22 10:26


Хилчдийн дунд, далай мэт сэтгэгдэл үлдээж, тэдний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн маш олон баатрууд бий. Баатар хэмээх цолыг хүртсэн ч бай, хүртээгүй ч бай хилчид бол энэ цагийн хамгийн хүндэт баатрууд гэдгийг уншигч та бүхэн тэртээ тэргүй сайн мэдэх биз. Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалах үүрэг хүлээсэн үе үеийн хилчид маань энэ газар нутаг, хил хязгаарыг ард түмэндээ ариун дагшнаар нь өвлүүлэх гэж цэл залуу насаа, цээжиндээ тээн тэмцэж ирснийг бид бүхэн хүндэтгэж ирсэн билээ.
Өдгөө ч тэрхүү баатарлаг хилчдийн залгамж халаа Монгол улсын дархан хилийн зүг чиглэсээр байгааг бид бид бүхэн мэднэ. Хилчид маань халуунд халж, хүйтэнд хөрч явсан ч хэзээд эх орныхоо дархан хилийн сөөм газрыг харийн дайсанд алдаж болохгүй гэсэн хатуу албыг залгуулдаг хүмүүс.
Тийм болоод ч тэрүү төр засгаас улсын хил хамгаалалтад байнга анхаарал халамж тавьж, дархан хилийн манаанд  алба хааж байсан чадварлаг генералуудыг төрийн өндөр албан тушаалд томилдог байсан бизээ.
Хилчдийн дундаас төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан эрхмүүд цөөнгүй байсныг монголын ард түмэн сайн мэднэ. Тэдний заримаас нь дурьдвал Хил хамгаалах газрын дарга агсан хошууч генерал Д.Базарсадыг нэрлэж болно. Д.Базарсад гуай хилийн цэрэгт алба хааж байхдаа төр засгийн олон чухал даалгаваруудыг гүйцэтгэж, түүнийхээ дараа УИХ-ын гишүүнээр ч ажиллаж  ирсэн байдаг билээ.
Тэгвэл энэ удаа хилчин баатруудын эгнээнээс дахин нэгэн эрхэм УИХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Тэр эрхэм бол Хил хамгаалах газрын дарга асан хошууч генерал Ц.Сэргэлэн юм.
Ц.Сэргэлэн хил хамгаалах албанд олон жил зүтгэж, олон чухал хуулийг батлуулан, төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн чадварлаг хилчин бөгөөд тэр үүднээсээ өнөөгийн монгол улсад үүсээд байгаа төр засгийн хямралт байдлыг  даван туулахад зайлшгүй чухал хэрэгтэй эрхмийн нэг мөнөөсөө мөн билээ.
Тийм учраас эрхэм олон сонгогчиддоо уриалхад  амин хувийн ашиг хонжоо харсан увайгүй хүнийг энэ сонгуулиар сонголгүй, хошууч генерал Ц.Сэргэлэн шиг чадварлаг хэлсэн үгэндээ хүрдэг, зангарагтай төрмөл удирдагчийг  сонгохыг та бүхэндээ уриалж байна. Хилийн тэнгэр цэлмэг байг.
 
Ж.Батдорж 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?