АН-ЫНХНЫ УЛСТӨРЖИЛТӨӨС БОЛЖ “THE HU” ХАМТЛАГ ТОГЛОЛТОО ЦУЦАЛЖЭЭ
“The Hu” хамтлаг энэ сарын 23-ны мягмар гаригт МҮОНРТ-ээр болон цахимаар бүрэн тоглолтоо хийхээр төлөвлөж, зараа хүртэл тараагаад байсан ч тоглолтоо цуцалжээ. Тэд “COVID-19”-ийн хорионд гадаадад гацаж, продюсер Б.Дашдондог нь баахан гомдол санал мэдүүлж байж авчирсан. Тэд эх орондоо ирмэгцээ л монголчуудынхаа сэтгэлийг сэргээсэн сайхан тоглолт хийхээ амлаж байв. Амласандаа ч хүрч, энэ сарын 23-нд талархлын тоглолт хийж, цугларсан хандиваа УОК-т хандивлахаар болоод байв. Мэдээж дэлхийгээр нэг Монголын нэрийг цуурайтуулсан алдарт хамтлагийн тоглолтыг үзэхийг бүгд л хүсч байгаа.
Гэтэл тэд АН-ынхны улстөржилтөөс болж тоглолтоо цуцалжээ. Хамтлагийнхны сайхан сэтгэлийг АН-ынхан улстөржүүлж, сошиалаар нэг харааж зүхсэн нь олон нийтэд таалагдаагүй, хамтлагийнхны ч урмыг хугалав. АН-ынхан ингэж монголчуудыг “The Hu”-гийн тоглолтыг үзэх боломжгүй болголоо. Тэд тоглолтоо цуцалсан талаараа ямар нэг мэдэгдэл, тайлбар хийхгүй гэнэ. Ер нь Монголдоо хэзээ тоглох эсэхээ зарлахгүй байхаар шийдсэн гэж эх сурвалж мэдээлэв. Учир нь “The Hu” гадаад продюсертэй, Монголын улстөр, нийгмийн бохир заваанаас огт өөр дүрэм тэдэнд үйлчилдэг.
Ю.Сүрэн
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих