📅

Ахмад гэрэл зурагчдын бүтээлийг архивлан, эргэлтэнд оруулахаар боллоо

🕔 2020/06/10 10:09

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо Архивын ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн дөрөвдүгээр сард үзэглэсэн бөгөөд энэ ажлын хүрээнд ахмад гэрэл зурагчдынхаа бүтээлийг архивын санд тухайн уран бүтээлчийн нэрийн хөмрөг үүсгэх аргаар бүртгүүлэн хадгалуулж, улмаар олон нийтэд түгээх, эргэлтэнд оруулах ажлыг эхлүүлсэн байна.

Эхний ээлжинд МГЗНХ-ны хамгийн ахмад гишүүн Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Даваасамбуу, ахмад гэрэл зурагчин Л.Санжмятав, Б.Батцэрэн, “сансрын” хэмээх С.Батсүх нарын бүтээлийн дээжийг АЕГ-т хүлээлгэн өгчээ. Эдгээр ахмад уран бүтээлчийн гэрэл зургаас бүрдсэн бэсрэг үзэсгэлэнг мөн Олон улсын архивын өдрийг тохиолдуулан тус газрын үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ.











скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?