📅

Урдаас уралддаг УИХ-ын гишүүд буюу “хийгээгүй” ажлын тайлан http://guren.mn/index.php?newsid=4413

🕔 2020/05/15 14:19

Европын ихэнх оронд коронавирусний халдварын хоёр дахь давлагаа бүү эхлээсэй хэмээн найдаж, хөл хориог сулруулж эхлээд байна.
Францад өнөөдрөөс бага сургуулиуд цөөн сурагчтайгаар хичээллэж эхлэх бөгөөд дэлгүүр, номын дэлгүүр, үсчин, цэцгийн дэлгүүрүүд нээгдэнэ. Харин зоогийн газар, кинотеатр, шөнийн цэнгээний газар хаалттай хэвээр байх юм.
Бельгид даваа гаргаас ихэнх бизнеийн үйл ажиллагааг нээх хэдий ч зайнаас харилцах дүрмүүдийг баримтлахыг шаардана. Гэвч зоогийн газар, шөнийн цэнгээний газар, кафе хаалттай хэвээр байна.
Нидерландад өнөөдрөөс бага сургуулиудыг хэсэгчлэн нээнэ. Номын сан, физик эмчилгээ, жолооны сургалт, үсчний газрууд мөн нээгдэнэ.
Швейцарт бага болон дунд сургуулийн сурагчид өнөөдрөөс хичээлдээ явж эхэлсэн боловч нэг ангид цөөн сурагчтайгаар хичээллэх шаардлага тавьжээ. Мөн зоогийн газар, номын дэлгүүр, музейнүүд нээгдсэн хэдий ч тодорхой хязгаарлалтуудыг мөрдөх шаардлагатай байна.
Испанийн зарим мужид 10 хүртэлх хүн нэг дор цуглахыг зөвшөөрч, зоогийн газруудыг зайнаас баримтлах арга хэмжээнүүдийг мөрдөх шаардлагатайгаар нээнэ.
Их Британийн хувьд Англид хөл хорионы зарим арга хэмжээг сулруулах боловч бусад улсад хатуу удирдамжуудыг үргэлжлүүлэн мөрдөх шаардлагатай хэвээр байна.
Данид даваа гаргаас худалдааны төвүүд нээгдэх бол Польшт зочид буудлуудыг энэ долоо хоногоос нээх боловч гадаадын жуулчид хоёр долоо хоног тусгаарлагдах шаардлагатай ажээ.
Герман, Австри, Итали зэрэг Европын бусад орнуудын хувьд хязгаарлалтуудаа хэдийн сулруулж эхэлсэн юм. 
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?