📅

Үхань хотод тусалсан эмч сувилагчид нутаг буцлаа

🕔 2020/03/21 17:51
БНХАУ-д дэлгэрсэн “COVID-19”-ийн халдварыг бүрэн хяналтдаа авч, халдвараас урьдчилан сэргийлэх ажилд нааштай өөрчлөлт гарч буй үеэр Хятад улсын Төв хорооны коронавирусын халдвартай тэмцэх ажлыг удирдах хэсэг 16-нд хуралдаж, авран туслах үүрэг гүйцэтгэсэн орон нутгаас Хүбэйд туслалцаа үзүүлсэн эмчилгээний багууд нутаг буцах шийдвэр гаргалаа. Шийдвэрийн дагуу 03-р сарын 17-ны өдрөөс эхлэн Хүбэйд тусламж үзүүлсэн 41 эмчилгээний багийн 3675 эмч сувилагч нутаг буцаж байна. Эдгээр эмчилгээний багийн эмч сувилагчид Хүбэй мужийн Үхань хотын 14 түр эмнэлэг болон 7 тусгай эмнэлэгт ажилласан юм.
03-р сарын 17-ны үүрээр Шаньши мужийн яаралтай тусламжийн эмчилгээний багийн 43 эмч сувилагч тээсэн автобус хөдөлж, нутгийн зүг жолоо сунгалаа. Тус эмчилгээний баг ннутаг буцсан тусламжийн анхны баг юм.
03-р сарын 18-ны өдөр ӨМӨЗО-ы хоёр дахь болон тав дахь бүлгийн 204 эмч сувилагчид Үхань хотоос Өвөр Монголдоо буцан ирлээ.
Хубэйд тусламж үзүүлсэн эмчилгээний багууд Хубэй мужаас буцаж буйд цахим сүлжээ хэрэглэгчид сэтгэгдэлдээ, "баярласан" тухайгаа бичиж, халдвар дарагдсаны дараа та бүгдийгээ урьж Үхань хотод аялуулах болно гэсэн байна.

Эх сурвалж: solongonews.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?