📅

Голомт банк ОХУ-ын Сбербанктай хамтран ажиллана

🕔 2020/03/17 13:50

Голомт банк ОХУ-ын Сбербанктай мэдээллийн технологи болон дижитал банкны чиглэлээр хамтран ажиллах гэрээг өнгөрөгч сарын 20-ны өдөр Москва хотноо байгуулан хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Тус гэрээнд Голомт банкны гүйцэтгэх захирал Норихико Като, Сбербанкны Санхүүгийн байгууллагын захирал Ольга Клячко нар гарын үсэг зурсан юм. Уг гэрээний хүрээнд тус хоёр банк дижитал шилжилт, дата аналитик, төлбөр тооцоо, кибер болон мэдээллийн аюулгүй байдал зэрэг чиглэлээр харилцан туршлага солилцон, мэдээллийн технологийн төслүүдийг хэрэгжүүлэхээр болжээ.  
 
ОХУ болон Зүүн Европтоо хамгийн томд тооцогдох Сбербанкны хувьд 2020 он гэхэд санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг мэдээллийн технологид бүрэн суурилсан компани болохоор зорьж байгаа төдийгүй мэдээллийн технологийн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Тус банкны бүтээгдэхүүн үйлчилгээ нь орчин үеийн хамгийн шинэлэг технологид суурилсан бөгөөд банкны салбар төдийгүй эрүүл мэндийн салбарыг хамарсан өргөн үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэдэг байна.
 
Системийн нөлөө бүхий, дижитал банкны үйлчилгээгээр тэргүүлэгч банкны хувьд Голомт банк байр сууриа улам бэхжүүлж, мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн Сбербанктай хамтран ажиллах болсон нь дэлхийн хэмжээний туршлага солилцох чухал алхам болж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?