📅

Монголын жишээг европын орнуудад хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ

🕔 2020/03/16 12:01

ЭМЯ-наас 11:00 цагийн ээлжит мэдээллийг өглөө. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн 40 оронд коронавирусын өвчлөл бүртгэгджээ. Тиймээс ДЭМБ-аас энэ цар тахал цаашдаа олон орныг хамарч, удаан хугацаагаар үргэлжлэх магадлалтай байна гэдгийг дэлхий нийтэд анхааруулж байгаа юм байна. 

Мөн эрдэмтэн судлаачид Монголын зүг анхаарлаа хандуулах болсон аж. Учир нь энэ өвчлөл БНХАУ-д гурван сар гаруй хугацаанд тархаад буй. Тэгвэл энэ улстай хамгийн урт буюу 4623км хиллэдэг Монгол Улс яагаад зөөвөрлөгдөн орж ирсэн нэг тохиолдолтой байна вэ гэдгийг эрдэмтэн судлаачид судалж байгаа юм байна. Ингээд зарим судлаачдын дүгнэлтээр Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам яг цаг хугацаанд нь тохируулж шуурхай хязгаарлалтын арга хэмжээг авсан нь энэ өвчнийг тархаахгүй байхад үр дүнгээ өгч чадсан гэж дүгнэжээ. Улмаар энэ арга хэмжээг манай улсыг үргэлжлүүлэн авч байх нь зүйтэй гэж зөвлөсөн байгаа юм. Түүнчлэн энэ жишээг бусад европын орнуудад авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн судалгааны зөвлөмжүүд гарсан байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү:

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?