“Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг дээшлүүлцгээе” сарын аян эхэллээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ дэлхийн өдөр болгон зарласан.
Энэ хүрээнд аймгийн ХАБЭА –н салбар зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн хяналтын газар, МҮЭ-ийн холбоо, Ажил Олгогч эздийн холбоо болон бусад аж ахуй нэгж байгууллагууд хамтран Найрамдал талбайд аяны нээлтээ хийв.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооноос 2019 оны ХАБЭА-н сарын аяныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёлыг дээшлүүлцгээе” сэдвийн дор тэмдэглэхээр болсон ажээ.
Аяны үргэлжлэх хугацаанд байгууллагууд харилцан туршлага солилцож, цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг олгох аж. Түүнчлэн ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг зөв бүрдүүлэн, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход аяны гол зорилго оршиж байна.
Олон улсын хэмжээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н чиглэлээр сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэг, үзэсгэлэн худалдаа зэрэг сурталчилгааны олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг.
Манай улс 2012 оноос эхлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтан “Сарын аян” өрнүүлж, жил бүрийн 4 дүгээр сарыг улсын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд чиглэсэн ажлуудыг шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах сар болгон 8 дахь жилдээ аяныг өрнүүлж байна.
Нээлтийн үеэр Оюуны ирээдүй цогцолбор сургууль, “Ник” ХХК-иудад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хууль тогтоомжийг хангах хүрээнд олон ажлыг санаачлан хийж хэрэгжүүлсэн хэмээн талархал гардууллаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих