📅

“Дархан хотын бохир усны менежмент”-ийн төсөл ирэх оны зургадугаар сард дуусна

🕔 2019/04/01 03:50
Барилга хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2019.03.28/ Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/МОН-3245 төслийн багийнхан болон төсөл хэрэгжүүлэгчтэй уулзалт хийлээ. 
Дархан хотын хүн ам, эдийн засаг, барилгажилт нэмэгдэж байгаа энэ үед хотын бохир усны менежментийг сайжруулах нь нэн тэргүүний асуудал юм. Тиймээс Монгол улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны “МОН-3244/МОН-3245” дугаартай “Дархан хотын бохир усны менежмент”-ийн төслийг хэрэгжүүлэхээр болж 2015 оны 06 дугаар сарын 05-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. 50 гаруй жилийн настай бохирын шугам солих ажил 2017 оноос эхлэн хийгдэж байна. 
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл болох 20.7 сая долларын санхүүжилтээр гурван жилийн хугацаанд төсөл хэрэгжих юм. Цэвэрлэх байгууламжийн ерөнхий гүйцэтгэгчээр Итали Германы хамтарсан Пфайфер эмит түншлэл ажиллаж байгаа бөгөөд бохир усны шугам хоолой угсралт засварын ажлыг “Бридж констракшн” ХХК, “Цагаан зуун” ХХК хамтран хийж байгаа юм байна. Харин төв цэвэрлэх байгууламжийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох ажлыг “Хүрд” ХХК хийж өнгөрсөн оны 11 дүгээр сард 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгчээ. Төслийн хүрээнд хоттойгоо нас чацуу шахам 5300 метр шугам хоолойг шинэчлэхээс эхлээд дагалдах олон ажлыг эргэн төлөх нөхцөлтэй хөнгөлөлттэй зээлээр хийж гүйцэтгэхээр ажил өрнөөд байна. Эдгээр ажил хийгдсэнээр одоо ашиглаж байгаа хуучирсан шугамууд шинээр солигдохоос гадна эн тэргүүнд иргэдийн амьдрах орчин сайжрах, ундны усны эх үүсвэр болсон Хараа голын сав газрын тогтвортой байдлыг хангахад томоохон хувь нэмэр үзүүлэх юм. Тиймээс өнөөдөр холбогдох удирдлагууд хамтарсан уулзалт хийн тулгамдаж байгаа асуудлаа хамтдаа ярилцаж Барилга хот байгуулалтын яамны дэд сайд төсөл хэрэгжүүлэгчдэд зарим үүрэг чиглэлийг өглөө. Ийнхүү байгаль орчинд ээлтэй хот байгуулалтыг дэмжих зорилготой уг төсөл хэрэгжсэнээр 1965 онд ашиглалтад орсон Дархан хотын бохир усны шугамыг солих, цэвэрлэх байгууламж бүхэлдээ шинэчлэгдэх ач холбогдолтой юм. Төсөл ирэх оны зургадугаар сард бүрэн хэрэгжиж дуусна.  
скачать dle 12.0

Санал болгох

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?