📅

Зүүнбаянд цэргийн алба хааж буй залуучуудтай аймгийн удирдлагууд уулзав

🕔 2019/02/20 01:50
Дархан-Уул аймгаас хугацаат цэргийн алба хааж байгаа эрчүүдээ жил бүр аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын бүрэлдэхүүн эргэж гарын бэлэг гардуулан, гэр бүлээс нь явуулсан илгээмж, захидал тэргүүтнийг хүлээлгэн өгдөг уламжлалтай.
Энэхүү ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулав.Төрөлх нутаг Дархан-Уул аймгийнхаа хөгжил дэвшлийг хамтдаа ярилцаж дурсгалын зураг татуулан ирдэг байсан бол энэ жил өргөн бүрэлдэхүүнтэйгээр цэрэг эрсээ уулзсан байна.
Тодруулбал Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Цэргийн штаб, сумдын Засаг даргын Тамгын газар, эцэг эхийн төлөөлөл хамтран Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит байлдааны гавьяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 336 дугаар ангид цэргийн алба хааж байгаа эрчүүдээ эргэсэн аж.
Иргэдэд батлан хамгаалах салбарын мэдээ мэдээллийг ил тод нээлттэй хүргэх, Иргэн- цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн анги салбарын үйл ажиллагаатай хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхнийг танилцуулах зорилготойгоор тус ажил явагдсан бөгөөд цэргүүд тэсвэр тэвчээр, дасан зохицох чадвар, зуны аагим халуун, өвлийн тэсгэм хүйтнийг үл ажран эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй амжилттай биелүүлж байгаа гэдгийг тус ангийн захирагч уулзалтын үеэр онцолжээ.
Хугацаат цэргийн албан үүргээ нэр, төртэй хааж, сурлага, сахилгаараа хамт олноо хошуучилсан найман цэргийг сайшаан “Ангийн байлдааны туг”-ийн дэргэд зураг авхуулах эрхээр шагнаж дурсгал болгон хадгалуулсан аж.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?