Дөрвөн бэрх тэмцээнд БТСГ-ынхан тэргүүлэв
Аймгийн Төв номын сангаас Сар шинийн баярыг тохиолдуулан "Дөрвөн бэрх" танин мэдхүйн тэмцээнийг Дархан-Уул аймгийн соёл, спортын байгууллагуудын дунд зохион байгуулав.
Сар шинийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгулагддаг тус тэмцээн сүүлийн хэдэн жил тасарсан аж.Хамтын ажиллагаа, үндэсний өв соёлоо танин мэдэх хүрээнд болдог уг тэмцээнийг аймгийн Төв номын сангийн хамт олон сэргээн зохион байгууллаа.
Дөрвөн тэмцээн ньМонгол ёс заншил, ардын уламжлал, өв соёлыг эрхэмлэн дээдэлж сурталчилах, хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, үндэс угсаагаарай бахархан, соёл, спортын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх харилцан бие биенээсээ суралцахад зорилго нь оршиж байгаа юм.
Энэ удаагийн “Дөрвөн бэрх” тэмцээнд Залуучууд театрын Хоньчин баг, МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн Тэмээчин баг, аймгийн биеийн тамир, спортын газрын Ямаачин, Төв номын сангийн Адуучин баг өв, уламжлал, соёл, заншил, түүхийн сэдвээр мэргэн оюунаа уралдуулаа.
Тэмцээн дөрвөн үе шаттай явагдсан аж.Нэгдүгээр үед багууд мэндчилгээ дэвшүүлсэн бол хоёрдугаар үед баг тус бүр оролцож буй багтаа асуулт тавьсан аж.Харин гуравдугаар үед дэмбээн тэмцээнийг багийн ахлагч нарын дунд зохион байгуулж төгсгөлийн дөрөвдүгээр үед баг тус бүрээс нэг гишүүн шагай шүүрч өрсөлджээ.
Дөрвөн бэрх тэмцээний энэ удаагийн тэргүүн байрыг Биеийн тамир, спортын газрын "Ямаачин" баг хүртсэн аж.Удаах байрт МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн "Тэмээчин" баг орсон бол Залуучууд театрын "Хоньчин" баг, Төв номын сангийн "Адуучин" баг удаахр байруудад шалгарчээ.
Шагнал гардуулах үеэр багууд нэгэн шийдвэрт хүрч тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болж ирэх жилийн “Дөрвөн бэрх” тэмцээнийг тэргүүн байрт шалгарсан Биеийн тамир, спортын газар зохион байгуулахааар болов.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих