📅

МОНГОЛ КИНОНД ШИНЭ ДҮР ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА!

🕔 2019/01/07 09:57

МОНГОЛ КИНОНД ШИНЭ ДҮР ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА!

 

Том гарчигтай, багахан хэмжээтэй ч доромжлол, шүүмжлэл хоёрыг ялгах ухаантай нэгэнд бол чамгүй санаа авахаар "шүүмж" шүү!
Манай киночдын ур чадвар "дээшлээд" л байгаа, улс маань жаахан өөдлөөд ирвэл кино урлаг маань ч дагаад сэпхийгээд босоод ирэх биз ээ. 
Нэг л юм хэлье гэж бодсоор явсанаа та бүхэнтэй хуваалцъя! 
Манайхан түүхэн сэдвээр урансайхны кино хийдэг болжээ. Бахархууштай бас дэмжүүштэй! 
Гэхдээ энд нэг нийтлэг дутагдал байна. Юу гэвэл тэд түүхэн, эртний сэдвийн кинонд дүр сонгохдоо тун хайнга хандаж байна. Өнөөх л хэдэн, гөлчгөр нүүртэй, боди биетэй, хүрээний цагаан банди нарт хиймэл сахал наагаад л 13-р зууны баатар! Нөгөөх нь юм л бол цээжээ нүцгэлж, гэдэснийхээ зургаан булчинг байдгаараа чангалж, байнга бархирч хашхирч яриастай. Эсхүл цурхиран уйлаастай. Байгалийн хатуу ширүүн, халуун хүйтэнд өлчиржин, ажлын хүндэд нухлагдан борогшиж, ан ав хийж, адуу малтай ноцолдож, нар салхинд онгож гандсан, дайн тулаанд үхэх сэрэхийн ирмэг дээгүүр явж, дэлхийн дайдыг эзэлсэн анчин, малчин баатар эрсээ* арай ч тэгж Солонгосын савангийн дуурийн наамал сахалтай, ямаан омогтой, болборой вангуудын зохиомол дүрүүдтэй адил хөнгөн үзэж болмооргүй. Хамгийн марзан нь "гошин шог"-оороо нэрд гарч, олны танил болчихсон, хошин шогоос өөр дүрд тогловол үзэгчид огт хүлээж авахааргүй болчихсон Ононг "Аравт"-д, Лхагвасүрэнг "Говийн домог"-т, Одончимэгийг Бөртэд (бас өнөөх "Байтаг Богд"-д цэргийн дарга болдог хэн билээ дээ, золиг чинь, нэр нь орж ирдэггүй! Харахаар л инээд хүрээд байдаг. Түгшүүрт цагийн, байлдаантай кино үзэж байж, түмний дунд түсхийтэл инээчихгээд хэцүү гэдэг нь!) гэхчлэн, түүхэн кинонд наалдахгүй нөхдийг тоглуулаад байх юм. Ингэхээр чинь яаж тэр, аугаа баатарлаг түүхээрээ хийж байгаа кино чинь үзэгчдийг итгүүлэн үнэмшүүлэх, "байлдан дагуулах" чадалтай, чансаатай болж чадах юм бэ?! Дүрийн эрэл хайгуул ер хийхгүй, Улаанбаатараасаа гарч сэтгэхгүй байна! Өнөөх л хэдэн жүжигчдээ, кино продакшнууд хоорондоо дамжуулж, "мөлжсөөр байгаад" одоо бүр кино болгон дээр "байнгын жижүүрлээстэй" хэдэн жүжигчинтэй болчихлоо. Ямар ч киноны настанд Цэрэндагва гуай, хамганд нь Мэндбаяр гуай зоолттой, гэхчлэн... 
Налайхын уурхайн ня-бог авчраад Цахиур Төмөрт, хаа байсан хөдөөнөөс, малын эмчийг авчраад Мянхайд, Анагаахын сургуулиас хайсаар байгаад нэг шар охиныг Удвалд, Булганаас Батдоржийг авчраад Далайцэрэнд гээд дүрийн чөлөөтэй сонголт хийж, олонд танигдаж улиг болоогүй хүмүүсийн авьяасыг нээж, бас тэдгээр дүрээрээ кино урлагт шинэ уур амьсгал оруулж байсан цаг саяхан даа саяхан. Дээхнэ үеийнхнээсээ суралцмаар юм. 
За, энд хүрээд өндөрлөе, "одоо ч алуулсаан!" 

"Ёо ёотой үзэгч"; 
Л.Мөнхтөр

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?