НӨАТ-ЫН 2018 ОНЫ БАРИМТАА ЭНЭ САРЫН 8-НЫ ДОТОР БҮРТГҮҮЛЭХИЙГ САНУУЛЖЭЭ
НӨАТ-ын сугалааны буцаан олголтын өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацааг 2019 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 цаг хүртэл дуусгавар болохыг Татварын байгуулллагаас сануулж байна. Мөн татварын буцаан олголт олгохоос өмнө та дансны мэдээллээ дахин шалгаж баталгаажуулахыг анхаарууллаа.Мөн НӨАТУС буюу сугалаанд оролцож, хонжвор таарсан иргэдийн 2143 нь мэдээллээ баталгаажуулаагүй, эсхүл данс буруу, эзэмшигчийн нэр зөрсөн зэрэг иргэдээс өөрсдөөс нь шалтгаалсан хүчин зүйлийн улмаас урамшууллаа авч чадахгүйд хүрчээ. Иймд дээрх иргэдийн е-баримт бүртгүүлдэг апп руу "Таны 2017 онд авах нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал Монголбанкнаас гүйлгээ хийх явцад мэдээлэл зөрүүтэйн улмаас буцаагдсан байна.
Энэ сацуу сүүлийн үед нийгмийн сошиал сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем ebarimt.mn-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаарх гомдол удаа дараа гарч байна. Иймд Татварын албанаас иргэн таныг https://ebarimt.mn/-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг Татварын ерөнхий газраас сэрэмжлүүлжээ
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих