📅

М.Энхболд цаг хожих тактик руу шилжлээ

🕔 2018/12/22 13:02

Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ. Ийм зүйл УИХ-ын дарга М.Энхболдод тохиолдож байна. Намаа сонгуульд ялуулж, 65 суудалтай болгосон 2016 онд ийм зүйл болно гэж М.Энхболд санаагүй байх. 2017 оны, Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд анхлан бүдэрснээс энэ бүхэн эхлэлтэй. Сонгуульд ялагдсаны хариуцлагаа хүлээж МАН-ын даргын албан тушаалаа өгсөн. Намын бага хурал, Хотын намын хороогоо хяналтаасаа алдсан. Засгийн газраа хянаж чадахаа больсон.

Хотын намын хороотой хамт Нийслэл хотоо ч алдсан. УИХ нь түүний хяналтаас гарсан. Ийнхүү тэр долоо бүдэрлээ. Одоо түүнийг УИХ-ын даргын албан тушаалаасаа буу гэж шаардаж буй. Намын бага хурал нь ч ийм тогтоолыг баталгаажуулсан. Нам нь шахсан. Намын тогтоол төрийн шийдвэрт нөлөөлөхгүй нь мэдээж. Гэвч МАН нь УИХ-ын дарга, өмнө намаа удирдаж байсан М.Энхболдод итгэл үзүүлж чадахгүй гэдгээ илэрхийллээ. Харин М.Энхболд,- УИХ-ын даргаа өгөх боломжгүй гэдэг хариуг Намын бага хурлын гишүүддээ өгсөн.

Түүнийгээ залгуулж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, өөртэй нь ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо өрсөлдсөн Ц.Нямдорж сайдыг шүүхэд өгч буйгаа илэрхийллээ. Энэ бол М.Энхболд, түүний багийн зүгээс бодож, боловсруулж өгсөн цаг хожих тактик гэж үзэж болно. Тэр цаашид, -Би ажлаа өгөх боломжгүй гэдгээ давтах биш, шүүхийн хариуг сонсоно гэдэг бэлэн хариулттай боллоо. Ийнхүү хуулийн цоорхойг ашиглан УИХ-ын даргын суудлаасаа удаан хугацаагаар зууралдахаар шийдлээ гэж М.Энхболдын ээлжит нүүдлийг тайлбарлаж болох нь. 

 

Ц.Хишгээ


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?