📅

Ухнаагийн Давхарбаяр нь У.Хүрэлсүх сайдтай огт хамаагүй болохыг холбогдох байгууллагаас мэдэгджээ

🕔 2018/12/19 11:03

ЖДҮХС-аас зээл авсан гишүүдийн асуудал намжаагүй байгаа. Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг сангаас зээл авсан гишүүдтэй хатуу тэмцэнэ хэмээн мэдэгдсэн. Гэтэл өчигдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр 1.3 тэрбум төгрөгийн зээл авах барьцааны гэрээн дээр гарын үсэг зурсан,  хоёр ч удаа зээл авч өгсөн хэмээн ярьсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЖДҮ-чдийн загалмайлсан эцэг хэмээн зарласан билээ. Ингэснээр У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ЖДҮ-чин Засгийн газар гэх нэр зүүх болсон. Гэтэл У.Хүрэлсүхийн төрсөн дүү Ухнаагийн Давхарбаяр нь Ерөнхий сайдын төрсөн дүү биш, овог нэгтэй,  Говьсүмбэр аймгийн уугуул нэгэн гэдгийг холбогдох байгууллагаас мэдээлжээ.

Тэрээр Н.Номтойбаяр гишүүн ингэж ор үндэслэлгүй, албан бус мэдээллийг Төрийн ордны хүндтэй индэр дээрээс зарлаж, ард түмний толгойг угааж, гүтгэлэг хийхээ болих хэрэгтэй гэсэн байна. Дашрамд сануулахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Н.Номтойбаяр гишүүний эзэмшилд байгаа "Цагаан суварга”-ын ордыг төрд авна, төрийн мэдлийн стратегийн том орд, ард түмний өмч хэмээн хэлсэнд Н.Номтойбаяр гишүүн ихэд уурсан, "Хүний хувийн өмчид халдах гэлээ, та бид 2-ын дараагийн уулзах газар шүүх байгууллага байх болно” хэмээн чуулганы танхимд хатуухан үг шийдэлцсэн нь саяхан. Гэвч Н.Номтойбайр гишүүн шүүхийн танхимд дуудахаасаа урьтаж, У.Хүрэлсүх сайдын "Но”-г илрүүлэхийг хүссэн бололтой. Н.Номтойбаяр  "Цагаан суварга”-ын ордоо алдчих вий гэж айгаад байгаа бол хууль, шүүхээрээ яваад хамгаалаад үлдэх хэрэгтэй.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?