📅

Улсын харцага О.Хангай ширым бөхийн аварга болов

🕔 2018/11/26 17:56

  

БНСУ-ын Андун хотноо 2018 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд болсон Солонгосын үндэсний ширым бөхийн их аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээнд Монголын ширым бөхийн "Хангай” холбооны тамирчид амжилттай оролцжээ.

Улсын заан Д.Баасандорж, улсын харцага О.Хангай, улсын өсөх идэр начин Э.Энхбат, улсын начин Э.Даш, Д.Тамир нарын бөхчүүд тус тэмцээнд өрсөлдсөнөөс улсын харцага О.Хангай хамгийн өндөр амжилт үзүүлсэн байна.

 

Тэрээр нийт 400 гаруй бөхийн барилдаанд шөвгийн 16-д үлдсэн бол гадаад бөхчүүдийн дунд зохион байгуулсан тэмцээнд түрүүлж, БСНУ-ын үндэсний ширым бөхийн холбооноос олгодог "Дэлхийн ширым бөхийн тусгай аварга” өргөмжлөл хүртэв. Солонгосын үндэсний спорт ширым бөхийн төрлөөр Монголын тамирчид хичээллэж эхэлсэн есөн жилийн хугацаанд Монгол Улсаас анх удаа аварга төржээ.

О.Хангайгийн шигшээ барилдаануудыг Өмнөд Солонгосын олон телевиз шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд монгол бөхчүүдийн барилдааны ур чадварыг ихэд үнэлсэн байна. Энэхүү тэмцээнд БНСУ, Монгол, БНХАУ, Испани, Шинэ Зеланд, ОХУ-ын Якут, Сахалины нийт 460 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 60 гаруй нь гадаадын бөх байжээ.

 

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?