📅

Айзувакамацу хотын даргад эгч дүү хот болох санал тавьлаа

🕔 2016/03/04 13:30
 

Аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар 2016 оны 2 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд Япон улсын Фукушима мужийн Айзувакамацу хотод албан айлчлал хийгээд ирлээ.

Манай аймгийн удирдлагуудыг Айзувакамацу хотын дарга Шоней Мурой хотын захиргааны байранд 2 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр хотын хүүхдүүдийг хөгжүүлэхийн төлөө идэвхитэй хамтран ажиллах тухай ярилцсан байна. Аймгийн  Засаг дарга А.Энхболд: Бидний анхны уулзалт хүүхдүүдээ дэмжсэн гэгээлэг яриагаар эхэлсэнд талархаж байна гээд цаашид "ЭГЧ ДҮҮ” хотын түвшинд үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Уулзалтын дүнд гадаад хамтын харилцаагаа бэхжүүлэхийн тулд хоёр улсын ёс заншил, урлаг соёлыг сурталчилах хүрээнд сурагч солилцооны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтуудыг хотууддаа харилцан зохион байгуулах ажлыг бүх талаар дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзжээ.

Тус уулзалтыг зохион байгуулж, 2 хотын удирдлагуудыг хамтын ажиллагаа тогтооход Монгол Японы Аз жаргал нийгэмлэгийн байгууллага ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Дашрамд дурьдахад: Дархан-Уул аймгийн удирдлагууд тус хотод албан айлчлал хийж байгаа тухай Япон улсын Фукушима мужийн Айзувакамацу хотын томоохон сонин хэвлэлүүд онцлон мэдээллэсэн байна.

Японы сайтуудад гарсан мэдээллүүдийн эх сурвалж:

 http://www.47news.jp/localnews/hukushima/2016/02/post_20160227114710.html

 http://news.goo.ne.jp/article/fminpo/region/fminpo-34659930.html

 http://www.minpo.jp/news/detail/2016022729170

 http://news.goo.ne.jp/picture/region/fminpo-34659930.html

 http://news.goo.ne.jp/picture/region/fminpo-34659930.html


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?