📅

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

🕔 2018/11/21 14:58

Архитектор

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог. Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог. Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

Төсөвчин

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Санхүүгийн салбарын ажил мэргэжил дотроос

Санхүүгийн салбарын ажил мэргэжил дотроос "бизнес харилцаанд” хамгийн түрүүнд орсон нь төсөвчид. Тэдний ажил, үйлчилгээний үнэлэмж бага биш. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.

Геологич

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж, зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.

Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж, зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.

Уул уурхайн инженер

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Уул уурхайн ажлын гол хүчин зүйл болдог уул уурхайн инженерүүд Монголд цөөхөн байдаг бөгөөд үнэ цэнэтэй байдаг.

Уул уурхайн ажлын гол хүчин зүйл болдог уул уурхайн инженерүүд Монголд цөөхөн байдаг бөгөөд үнэ цэнэтэй байдаг.

Гоо сайхны мэс засалч

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Гоо сайхан байхыг хүн болгон хүсэх болсон. Түүнийгээ дагаад гоо сайхны мэс заслын хэрэгцээ нийтлэг болсон.

Гоо сайхан байхыг хүн болгон хүсэх болсон. Түүнийгээ дагаад гоо сайхны мэс заслын хэрэгцээ нийтлэг болсон.

Барилгын инженер

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол

Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол "үнэ цэнэтэй тоглогч”. Чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийнх. Барилга бүрт онцлог, давуу талыг шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй байна.

Хүнд даацын автомашины жолооч

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

"E” ангиллын жолооны үнэмлэхтэй, 50-аас доошгүй тонны даацтай машиныы жолоочийн цагийн хөлс дунджаар хоёр зуун мянган төгрөг. Тээврийн компанид харьяатай бол орлогоо хуваана. Гэхдээ л тэдний цалин өндөр гэнэ.

Өндөр зэрэглэлийн рестораны тогооч

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Тогтмол цалинтай энэ ажлын олдоц бага, шалгуур өндөр. Ресторан хэдий өндөр зэрэглэлийн байна, тогооч төдий чинээ өндөр цалин авдаг.

Тогтмол цалинтай энэ ажлын олдоц бага, шалгуур өндөр. Ресторан хэдий өндөр зэрэглэлийн байна, тогооч төдий чинээ өндөр цалин авдаг.

Нотариатчин

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байрны олдоц бага. Тэднээс нотаритчид өндөр орлоготой. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаас шалтгаалж нотариатчдын ажлын хөлс тодорхой хувиар тогтдог.

Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байрны олдоц бага. Тэднээс нотаритчид өндөр орлоготой. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаас шалтгаалж нотариатчдын ажлын хөлс тодорхой хувиар тогтдог.

Маркетингийн менежер

Хамгийн өндөр цалинтай 10 мэргэжил

"Хоосон цаасыг ч худалдах” маркетингийн менежерүүд ямар ч компанид чухал байр суурьтай. Түүнээс дагаад тэдний цалин ч өндөр байдаг байна.

 
Эх сурвалж: www.Bataar.mn
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?