📅

УИХ-ын гишүүн С.Одонтуяа хоолны САВХ тарааж шуугиан дэгдээлээ

🕔 2016/03/03 13:13

Сонгууль ойртоод сонин содон, шог хошин үзэгдлүүд сүүлийн өдрүүдэд олныг хөгжөөх болсон нь нууц биш. Ёстой л өнөө "Ижил тэнгэртэйд нь харагдаж, илүү тэнгэртэйд нь алагддаг” хэмээн чонын тухай ярьдагчлан УИХ-ын эрхэм түшээд мань мэтэд бол цэнхэр дэлгэцээр л харагдахаас цаашгүй улс.

Сонгуулийн сургаар улстөрчид өөрийн тойрогийн иргэддээ элдэв янзын бэлэг тарааж эхлээд буй. Тэдний бэлгийг дурдвал Битон, нүүрс, нэгж гэх зэргээр цааш хөвөрнө.

Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Ганбат хажуу бөөрөнд нь өөрийнхөө хөрөг зургийг мөнхөлсөн 40 литрийн битон, нэр усаа тамгалсан шанага тэргүүтэн Баянхонгорчуудад тарааж буян үйлдээд авсан. Хажуугаар нь зэрэгцээд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дугаар хорооны айл өрхүүдэд хоёр шуудай бүхий Алагтолгойн нүүрс тараасан бол, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өөрийн нэр бүхий аяга өгөхөө ч мартаагүй.

Түүнчлэн О.Магнай мөн машин нүүрс ачиж ирээд иргэдэд үнэгүй тараасан гэх мэт тэдний бэлэг үргэлжилсэн. Тэгвэл энэ удаагийн ээлжилт сонин "жигтэй” ч гэмээр бэлгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тарааж үргэлжлүүллээ. Тэрбээр эрхэм гишүүний нэр бүхий ууттай хоолны савх болон шүдний чигчлүүр тараагдаж эхэлжээ.

Чухам тэрхүү ууттай хоолны савх болон шүдний чигчлүүр ямар утга санааг илэрхийлж байгааг одоогоор хэлж мэдэхгүй юм. Ямартай ч С.Одонтуяа бэлгийн ДАВАЛГААГ хоолны савх, шүдний чигчлүүрээр үргэлжлүүлж олныг гайхшрууллаа.

Савх, шүдний чигчлүүрийг нь аваад  САНАЛАА өгөх сонгогч ховорхон л болов уу.

Эх сурвалж: Bolod.mn У.Сайхан

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?