📅

Тоон мэдээ: Талх

🕔 2016/03/02 15:39

Нийслэлчүүд бидний өдөр тутмын хүнсний хэрэгцээнд талх байсан, байгаа, байсаар ч байх болно. Талханд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс давс зэрэг хүний бие махбодид зайлшгүй хэрэгтэй чухал нэгдлүүд агуулагддаг. Талх идэх нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ихэсгэж хоолыг түргэн боловсруулах нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд энэ нь түүний найрлага дахь эслэгтэй холбоотой юм.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоолонд эслэг дутагдсанаас мухар олгойн үрэвсэл, бүдүүн гэдэсний ургацаг, хавдар гэх мэт өөрчлөлт, өвчлөлүүд илэрдэг байна.

Тиймээс энэ удаагийн "Тоон мэдээ" буландаа талхыг онцоллоо.

  • Хүн төрөлхтөн одоогоос 15 мянган жилийн тэртээгээс талхыг хоол хүнсэндээ хэрэглэж иржээ.
  • Талх нь хийсэн гурилын зэрэглэл, дугаараас шалтгаалан харилцан адилгүй байдаг. Нэгдүгээр зэрэг ба дээд гурилаар хийсэн талханд уураг 4.7-8.3 хувь байхад хоёрдугаар зэргийн гурилаар хийсэн талханд уураг нь 2 дахин их агуулагддаг байх жишээтэй.
  • Талханд цардуул 30-40 хувь, чихэр 1.3-3 хувь байдаг ба В-гийн төрлийн аминдэмээр баялаг юм.
  • Өдөрт 500 гр улаан буудайн гурилан талхыг хэрэглэвэл зохих В1 аминдэм 68 хувь, В2 аминдэм 28 хувь, РР аминдэм 82 хувь хангадаг.
  • Талхыг аль болох шинээр нь, өөрөөр хэлбэл зуухнаас гарсны дараа 3-4 цагийн дотор идэх нь эрүүл мэндэд тустай.
  • Үйлдвэрээс гараад 2-3 хоног болсон талхыг хэрэглэх нь сөрөг нөлөөтэй. Хатсан талх боловсрохдоо удаан бөгөөд ходоодны шүүсийг ихээр шаардаж боловсордог тул ходоодонд хортой.
  • Бүхэл үрийн гурилаар хийсэн талх ходоодны шүүсний хэт хүчиллэг байдлыг дарж, 12 нугалаа гэдэсний өвдөлтийг намдаадаг.
  • Манай Талхны үйлдвэр нь анх 1984 онд хоногт 90 тн дугуй талх үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдаж өнөөг хүртэл 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
  • Одоогийн байдлаар талхны үнэ дунджаар 1000-2000 төгрөгийн үнэтэй байна.
Б.Дэжид
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?