📅

Ирэх сарын 8-нд бүх нийтээрээ амарна

🕔 2018/10/02 21:17

Ирэх сарын 8-нд бүх нийтээрээ амарна

Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болгон Монгол орон даяар тэмдэглэдэг болоод зургаан жил болох гэж байна. Энэ жил Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой тохионо.
Мөн энэ өдрийг "Монгол бахархлын өдөр” болгож, бүх нийтийн амралтын өдөр байхаар 2012 онд хуульчилсан юм.
Чингис хааны мэндэлсэн өдөр буюу өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 8-ны Пүрэв гарагт тохиож байна. Тэгэхээр хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.
Жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг энэ өдөр "Чингис хаан” одонгоор шагнадаг.

 

"Чингис хаан” одонг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулж өгдөг. Өнгөрсөн жил Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр уг одонг хүртсэн юм. Харин энэ жил хэнд өгөх нь одоогоор тодроогүй байна.
Мөн хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Монголчууд жилийн турш найман баярыг 1-5 хоног бүх нийтээр амарч тэмдэглэдэг.
Нийтээр тэмдэглэх баярын өдөрт:
1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15
2. Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
3. Шинэ жил: 1 дүгээр сарын 1
4. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8
5. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1
6. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29
7. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
8. Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26 оржээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?