Бага сургуулийн сурах бичгийг шалгана
БНХАУ-ын Боловсролын яамнаас Хятадын бага, дунд сургуульд хэрэглэдэг сурах бичгийг шалгаж шаардлага хангаагүй болон гадаад номнуудыг хасна гэж мэдэгдсэнийг "Global Times” сонинд бичжээ. Учир нь зарим ном хэвлэлийн газрууд зөвшөөрөлгүйгээр номны утга агуулгыг сольсон. Зарим сургуульд үндэсний сурах бичгийг гадаад номоор болон зөвшөөрөгдөөгүй материал сольсон гэж ийм арга хэмжээ авах болсон шалтгаанаа зөвтгөж тайлбарласан байна. Энэ байгууллагаас энэ сургуулиуд, хэвлэлийн газруудад номоо шалгаж үзэх болон ном гаргах зөвшөөрөл аваагүй хүмүүсийг Засгийн газраас уучлал гуйх хугацааг ирэх сарын 15 хүртэл өгчээ. Үүнээс гадна яамнаас боловсролын чанарыг дээшлүүлэх зорилгоор бүх сургалтын материал нийтэлдэг сонин болон боловсролын сурах бичгийг шалгах ажлаа үргэлжлүүлнэ гэсэн байна. Энэ талаар Бээжингийн харилцаа холбооны их сургуулийн багш Ван Сихин "Энэ ажиллагаа нь ялангуяа, боловсрол шаардлага хангахгүй бага хөгжсөн салбарт боловсролын номны чанарыг баталгаажуулахыг зорьж байна” гэсэн юм. Боловсролын яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зөвтгөжээ. Боловсролын номнуудад хийж байгаа энэ ажлыг өнгөрсөн жил барууны орнуудын үнэт зүйлсийг сурталчилсан эсвэл Коммунист намыг гүтгэсэн номнуудыг сургалтын төвүүдээс устгахыг хүссэн Засгийн газрын хүсэлтийн дагуу хийж байгаа ажил ажээ. БНХАУ-ын гадаадын хүүхдийн уран зохиолын номтой тэмцсэнээр хүүхдүүддээ "Пеппа Пиг” зэрэг Хятадад хамгийн их гүйлгээтэй гадаадын номны нөлөөнөөс хамгаалахтай холбоотойгоор хэрэгжүүлж байгаа юм.
Эх сурвалж: burgosconecta.es
Х.ОЮУНБОЛД
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих