📅

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар 3-н асуудал хэлэлцэж, шийдвэрлээ

🕔 2018/08/14 12:16

  

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар 3-н асуудал хэлэлцэж, шийдвэрлээ

 

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар өнөөдөр /2018.07.31/ 3-н асуудал хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал, 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргах тухай, Төрийн өмчөөс орон нутгийн өмчид үндсэн хөрөнгө шилжүүлэн бүртгэх тухай зэрэг 3 асуудлыг хэлэлцсэн юм. 

Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилга, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын хуучин конторын байр, үйлдвэрийн бүсэд байрлах Үйлдвэр технологийн 756 м2 барилга, "Авто тээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын Дархан-Уул аймаг дахь Авто тээврийн хэрэгсэл, техник хяналтын төвийн 2 дугаар барилгыг зэргийг орон нутгийн өмчид шилжүүлсэн бөгөөд цаашдын урсгал зардлыг холбогдох байгууллагууд хариуцах талаар аймгийн ОНӨА-аас мэдээллээ. Аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн хуучин барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглах тухай удаан хугацаанд ярьж байгаа. Ийнхүү тус барилга орон нутгийн өмчид шилжсэнээр 2019 он гэхэд цэцэрлэгийн зориулалтаар ашиглах боломжийг бүрдүүлэхийн тулд холбогдох албаныхан төсөв, хөрөнгийг шийдвэрлэхээр ажиллаж байна.

Мөн үйлдвэрийн бүсэд байрлах Үйлдвэр технологийн 756 м2 барилгын засвар, дулаан хангамжийн асуудлыг Орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийвдэрлэх бөгөөд уг засварын бэлтгэл ажлыг хангах талаар ОНӨҮГ болох Дархан Үйлдвэр технологийн паркад хариуцууллаа.

Дараагийн асуудал нь аймгийн Засаг даргын нөөц сангаас хөрөнгө гаргах тухай байлаа. Тодруулбал,  Аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд 5 цэгт усны ослоос урьдчилан сэргийлэх самбар, 3 цэгт Онцгой байдлын албаны байршил тодорхойлох самбар хийх буюу нийт 8 самбар хийж байршуулахад 3 сая төгрөг, 2018 оны эхний хагас жилд Дархан сумын нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олдсон, хэн болох нь тогтоогдоогүй 4 шарилыг оршуулахад зарцуулсан 3.4 сая төгрөг, 2018-2019 оны Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлтэнд 3.1 сая төгрөг буюу нийт 9.6 сая төгрөгийг аймгийн Засаг даргийн нөөц сангаас зарцуулахаар хэлэлцэн баталлаа.

Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлийн төгсгөлд Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөтэй албанхан танилцав. Иргэдийн оролцоотойгоор төсөв, хөрөнгөө шийдвэрлэн хийгдэж буй 2 орон сууцны дээврийн засварт нийт 2.5 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх юм. Үүнээс гадна сургууль цэцэрлэгийн барилга байгууламжийн сантехник, дулаан засварын асуудалд анхаарал хандуулах, тухайн салбарын болон байгууллагын удирдлагууд салбар яамандаа хандаж төсөв санхүүгийн асуудлаа шийдвэрлүүлэх талаар хэлэлцлээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?