📅

Нууцлаг Шамбалын оронд нэвтрэх хаалга Монголд бий

🕔 2018/08/06 10:47

Дэлхий дээр амьдардаг хүн бүр нууцлаг Шамбалын тухай амьдралдаа ядаж нэг удаа сонссон байх. Зарим нь үүнийг Москвад байдаг алдартай клуб гэж бодож магад. Харин дорнын соёлтой ойр хүн бол Шамбала нь оюун ухааны асар өндөр хөгжилтэй амьд бурхдын нууцлаг орон гэдгийг мэднэ. Тэдний зарим нь Шамбала энэ гариг дээр оршин тогтногч бүх зүйлийн амьдралын эх ундарга, дэлхийн төв гэж итгэдэг. Шамбалын талаар хамгийн анх 10 дугаар зуунд бүтээгдсэн "Цагийн хүрдний тантар" сударт бичсэн байдаг. Тус сударт Шамбалын хаан Сучандра нь Шагжамуни Буддагаас Цагийн хүрдний авшиг хүртсэн гэж өгүүлжээ. Өөр нэгэн домогт бичснээр Шамбала нэртэй Төв Азийн нэгэн улс есдүгээр зуунд муслимчуудын халдлагын дараа хүний нүдэнд харагдахаа больж, зөвхөн цэвэр ариун сэтгэлтэн түүнд хүрэх замыг олж нээдэг болжээ. Шамбалыг олох эрэлд олон хүн гарсан ч хэн ч олж чадаагүй юм. Тэдний нэг Оросын агуу зураач, дорно дахиныг судлаач Николай Рерих Шамбалыг хайхад маш их хүчин чадал, цаг хугацаа зарцуулсан. Тэрбээр энэ талаар олон гайхалтай зураг зурахын сацуу "Туяаран буй Шамбала" нэртэй ном бичсэн байдаг. Тэгэхээр Шамбала нь ердөө гайхалтай домог биш юм. Түүнийг оршин байдгийг батлах маш их судар ном, домог, цуу яриа байна. Тэгээд ч Буддын шашны өндөр зэрэгтэй лам нар Шамбалыг хаана байгааг мэддэг ч хэлдэггүй гэдэг. Харин Буддын шашинд Шамбалад хүрэх замыг хэсэгчлэн заадаг. Тухайлбал, Чогям Трунпагийн бичсэн "Шамбала-Дайчдын ариун зам" сударт өгүүлснээр нууцлаг оронд хүрэх гурван зам байдаг. Рерих Шамбалыг Төвд болон Алтайн уулсад хайсан. Тэгвэл тэнд хүрэх өөр нэг зам нь Монголын Говь цөлд байдаг.

19 дүгээр зуунд Монголд Говийн ноён хутагт Данзанравжаа нэртэй нэгэн лам амьдарч байсан. Тэрбээр ядуу айлд төрсөн учир нь аав нь түүнийг зургаан настай байхад нь хийдэд шавь оруулжээ. Хүү багаасаа их эрдэм мэдлэгтэй нь харагдаж, удалгүй Монголын Бурханы шашны их удирдагч болжээ.

Данзанравжаа таван эрдэмд төгс нэвтэрсэн төдийгүй эмийн ургамал түүхээр Түвд рүү нисч, өөр юмсад хувилж чаддаг байсан гэдэг. Тэрбээр одоогийн Монгол Улсын газар нутагт хэд хэдэн хийд байгуулсны хамгийн алдартай нь Хамарын хийд юм. Шамбалыг олох зөгнөлд Данзанравжаа, түүний байгуулсан хийдийн тухай дурьдсан байдаг. Нууцлаг оронд хүрэх үүд хаалга болох Хамрын хийд 1930 онд сүйтгэгдсэн ч хэдэн жилийн өмнө түүнийг дахин сэргээжээ. Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо орших тус хийдэд Данзанравжаагийн зураг, баримлууд их бий.

 



https://www.facebook.com/photo.php?fbid=2132993360354967&set=gm.1081546722022190&type=3&theater
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?