📅

“Спорт цогцолбор” –ийн ажил хийгдэж байна

🕔 2018/06/19 13:36

“Спорт цогцолбор” –ийн ажил хийгдэж байна

 

Бүс нутгийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох "Спорт цогцолбор” Дархан-Уул аймагт баригдаж байна. Тус цогцолборын төслийг 2011 онд 380 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр эхлүүлжээ. Гэвч 2014 онд тус барилгыг "царцаасан" барилгын жагсаалтад оруулснаар ажил ийнхүү удааширсан билээ. Харин энэ жил төсөвт 4.7 тэрбум төгрөгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, аймаг орон нутгийн удирдлагууд суулгаснаар төслийн ажил урагшилж нүдэнд харагдах ажлууд хийгдэж эхэллээ. "Спорт цогцолбор” нь нийт 20.000 м2 талбайтай бөгөөд 2200 хүний суудалтай спорт заал, 240 хүний суудалтай олон улсын стандартад нийцсэн 5 зам бүхий 25 метр урттай усан бассейн, тамирчдын бэлтгэлийн өрөө, хувцас солих өрөөтэй байхаас гадна бусад бүх төрлийн спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, бэлтгэл хийх танхимуудтай байх аж. Мөн тамирчдад зориулсан 120 хүний ортой зочид буудал, зоогийн газар, хурлын танхим ч багтах юм байна. Ийм хэмжээний хүчин чадалтай цогцолбортой болсноор улсын болон олон улсын чанартай спортын бүх төрлийн уралдаан тэмцээнийг аймаг орон нутагтаа зохион байгуулах бүрэн боломж нээгдэх юм.
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?