Дархан хотын нэгдсэн эмнэлгийн сувилагч Ж.Уранчимэгт байр бэлэглэжээ
Өчигдөр сайхан өдөр байлаа. Дархан хотын нэгдсэн эмнэлгийн сувилагч Ж.Уранчимэгт Дархан хотын иргэн Төмөртогоо гэргий Ундармаагийн хамтаар байр бэлгэлсэн сайхан үйл явдал болж Цензургүй баг Дарханд очоод ирлээ... Уранчимэг маань Цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо бүх амьдралаа ний нуугүй ярилцаж эмч эмнэлгийн ажилтнуудыг тэмцэлд нэгдэж цалин нэмэхийг шаардсан билээ. Харин энэ нэвтрүүлгийг үзсэн жирийн нэгэн залуу гэр бүл түүнд сайхан сэтгэлээр туслаж байр бэлэглэв. Уранаа маань гурван охинтойгоо 00 тоот өрөө хөлслөн амьдарч байсан бөгөөд үүдэл эсийн хорт хавдраар өвдсөн юм. Түүний эмчилгээний зардалд ч сайхан сатгэлт монголчууд минь хандив өргөж, ЭМЯ сайд Сарангэрэл Даваажанцан туслаж эмчилгээний төлбөрийг 50 хувиар хөнгөлүүлсэн билээ. Одоо Уранаа маань эмчилгээгээ хийлгээд буцаж ирээд сайн сайхан амьдрах болноо.
https://www.facebook.com/L.Munkhbayasgalan/posts/2092106007723877
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих