📅

Монголын шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

🕔 2018/05/15 13:08

Монголын шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүллээ

 

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Спортлог Дарханчууд”аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, багийн спортыг дэмжих зорилгоор 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шарын гол суманд дугуйлан секцүүдийн үйл ажиллагааг сурталчлах, Монголын шигшээ багийн тамирчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо. Азийн цомын тэмцээн Филиппиний нийслэл Манила хотод 2018 оны 04 дүгээр сарын 2-8-ны өдрүүдэд болж Монголын шайбтай хоккейн шигшээ баг анх удаа аваргын алтан медаль хүртсэн. Энэхүү тэмцээнд оролцсон нийт тамирчдын дийлэнх хувийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын тамирчид эзэлжээ. Тиймээс эдгээр тамирчдад хүндэтгэл үзүүлж тэдний амжилтыг олон нийтэд танилцуулах, алдрыг мөнхлөх үүднээс энэхүү баярын жагсаалыг зохион явуулжээ. Монголын шайбтай хоккейн баг тамирчид 2000 оноос эхлэн Азийн цомын тэмцээнд оролцож байсан хэдий ч 19 дахь жилдээ Азийн цомын аварга болсон юм. Шигшээ багийн тамирчдынхаа алдрыг мөнхлөх арга хэмжээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Аймгийн Засаг дарга С.Насанбат, Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа болон сумын иргэд оролцлоо. Энэ үеэр сумын хэмжээнд хичээллэж байгаа спорт, урлагийн секц дугуйлангуудын сурагчид өөрсдийн сурч мэдсэнээ эцэг эх, багш, зочид төлөөлөгчдөдөө сонирхууллаа. 1000 орчим иргэдийг хамруулсан энэхүү томоохон арга хэмжээний үеэр сумын удирдлагууд лигийн дурсгалын медалийг зарим удирдлагуудад гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн аймгийн Засаг дарга С.Насанбат спортын секц дугуйланд ашиглагдах 5-н ширхэг бөмбөгийг гардуулан өглөө. 
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?