Гар барилцах хүч болон оюун ухааны чадамж хоорондын холбоосыг эрдэмтэд олжээ
🕔 2018/04/25 11:44
Хүнтэй гар барилцахдаа чанга атгадаг хүмүүс хижээл насандаа оюун ухааны чадамж болон ой тогтоолтын хөгжлөөрөө бусдаас ялгардаг болохыг Манчестерын их сургуулийн эрдэмтэд олж тогтоожээ. Энэ тухай "Daily Mail” сонин мэдээлэв.
"Бид булчингийн хүч болон тархины эрүүл мэндийн тодорхой холбоог харж байна. Одоо бид штанг өргөх маягийн булчин бэхжүүлэх дасгал хийснээр тархийг хөгжүүлэх боломжтой эсэхийг олж тогтоох хэрэгтэй байна” гэж судалгааны багийн гишүүн Жозеф Ферт ярьжээ.
Түүнчлэн гар барилцахдаа сул барьдаг хүмүүсийн тархины цагаан бодис нь нягтшил багатай байдаг гэж эрдэмтэд үзжээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар, хүнтэй гар барилцах байдлаар нь хижээл болон өтөл насанд нь оюун ухааны чадамжид гарч болзошгүй өөрчлөлтүүдийг үнэлэх боломжтой аж.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих