ДАРХАН-УУЛ АЙМАГТ СҮҮНИЙ ХӨРГӨЛТИЙН ТӨВ БАЙГУУЛНА
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор суманд сүү хөргөлтийн хоёр төвийг Хонгорын бахархал малчдын хоршоотой хамтран байгуулахаар төлөвлөөд байна. Энэ хөргөлтийн төвүүд ашиглалтад орсноор боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн хангалт сайжирч, малчдын орлого нэмэгдэх томоохон боломжууд бүрдэх ажээ.
ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамтарсан Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх /SECiM/” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Энэ хүрээнд Хүнс хөдөө аж ахуйн газар, Хонгор сумын ЗДТГ-тай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 Иргэн, аж ахуй нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцжээ.
Үйл ажиллагаатай танилцаж дууссан дараагаар сүү үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, сүүний үнэ, борлуулалт, байршил, малын үүлдэр угсаа зэрэг судалгаа мэдээллүүдийг нэгтгэжээ.
Аймгийн хувьд үхэр сүрэг нийт сүрэгт эзлэх хувь 1970-аас 2007 он хүртэл тогтмол буурсан ч 2008 оноос эргэн нэмэгдэж 2017 онд 16.2 хувь буюу 50.29 мянган толгой болтлоо өссөн үзүүлэлттэй байна.
Энэ нь нэг км2 нутаг дэвсгэрт ноогдох тугалын тоогоор Дархан-Уул аймаг Улаанбаатар хотын дараа орж байна. Бойжуулсан тугалын тоог Дархан-Уул аймгийн сум, багуудаар авч үзвэл Хонгор сумын 2-р баг хамгийн их буюу 4328 тугал бойжуулж байна.
Энэ нь тус багийн нутаг дэвсгэрт сүүний хөргөлтийн төв байгуулах нөхцөл бүрдэж байгааг харуулжээ. Иймд Хонгор сумын МЭҮТ-тай хамтран тус сумын 300 орчим малчны өвөлжөө, зуслангийн байршлыг солбицлоор тогтоож, сүүний нөөц ихтэй цэгүүдийг тогтоосон байна. Энэхүү ажлын үр дүнд сүүний хөргөлтийн төвийн байршлыг тогтооход шаардлагатай суурь мэдээллүүд, давуу тал, боломжуудын талаарх судалгаа, мэдээллийг нэгтгэснээр дээрх шийдэлд хүрчээ.

Л.Отгонбаатар
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих