📅

СТИВЕН ХОКИНГ СЭТГЭЛЭЭР УНАЖ ЯВАА ХЭН БҮХЭНД ГАЙХАЛТАЙ ЗАХИДАЛ ҮЛДЭЭЖЭЭ

🕔 2018/03/24 13:09

СТИВЕН ХОКИНГ СЭТГЭЛЭЭР УНАЖ ЯВАА ХЭН БҮХЭНД ГАЙХАЛТАЙ ЗАХИДАЛ ҮЛДЭЭЖЭЭ

 

Онолын физикийн салбарын өнөө цагийн хамгийн суут эрдэмтэн, "Цаг хугацааны товч түүх” тэргүүтэй нөлөө бүхий бүтээлээрээ хүн төрөлхтний түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Стивен Хокинг 76 насандаа өөд болоод удаагүй байна. Тэр нас барахаасаа 2 жилийн өмнө сэтгэл гутралыг даван туулж яваа хэн бүхэн зориулан гайхалтай ил захидал бичин үлдээжээ. 

Стивен Хокинг: Сэтгэлээр гутарч яваа хэн бүхэн зориулав

"Энэ захидал хар нүх үнэхээр "хар” биш тухай юм. Бидний төсөөлдөг шиг нэг орвол гарч чадашгүй хязгааргүй орон зай, уналтын нүх биш. Юмс түүнд орж, гарч өөр цаг үерүү хувирах боломжтой. Тиймээс та өөрийгөө яг л хар нүхэнд унасан мэтээр барагдашгүй уй гуниг, хэмжээлшгүй зовлонд уналаа гэж бодож байгаа бол, бүү бууж өг. Гарах гарц ямагт байдгийг хэлмээр байна. 

https://www.photojoiner.net/image/OK4T4TLz

Та чадвар, чадамжгүй болсон байлаа ч хэн нэгэн таныг өрөвдөн хайрлаж, халамжлах үүрэгтэй гэж бодох хэрэггүй. Зарим хүн бие физиологийн чадвараа алддаг бол ихэнх хүн оюун санааны чадвараа аль эрт алдаж гээгдүүлсэн байдаг. Үнэндээ оюун санааны чадвараа алдаагүй үед бие махбодоороо "тахир дутуу” болох тийм ч онц зүйл биш гэдгийг би амьдралынхаа сүүлийн 50 жилд мэдэрлээ. Оюун ухаанаараа эрх чөлөөт хүний хувьд шинжлэх ухаан хамгийн том орон зай. Гэтэл олонх хүн оюун санаагаа дайчилж, чөлөөлөлгүй гадаад үзэмж, чадвараа хэт хөгжүүлдэг нь харамсалтай. 

Би амьдралынхаа турш компьютерээр бусадтай харилцаж яваа ч оюун санаа бол миний эрх чөлөө юм. Эхнэр, гэр бүл, оюутнуудаасаа асар их тусламж авсны дүнд би чадварынхаа дутуугаа нөхсөн ч, өөртөө гутарч одоо байгаагаа үгүйсгэж яваа хүн бүрт хэлэх зүйл байна. Өөрийн чадвараар хийж чадах зүйл байхад хэзээ ч бусдыг хүлээж, таныг аврах мэт хойш суун хүлээ.

Image result for stephen hawking

Амьдарч, итгэж байгаа цагт хар нүхнээс та гарах л болно. Гэвч зөвхөн өөрийн хүчээр гэдгийг хэзээ ч бүү март. 

 

Эх сурвалж: Themindsjournal.com

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?