📅

Энэ жил Дархан-Уул аймагт 1600 гаруй сурагч ЕБС-ийг төгсөнө

🕔 2018/03/22 18:24

Энэ жил Дархан-Уул аймагт 1600 гаруй сурагч ЕБС-ийг төгсөнөУдахгүй орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлнэ. Энэ жил Дархан-Уул аймгийн хэмжээнд 1600 гаруй сурагч ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа юм. Иймд улс орны ирээдүй хойч болсон төгсөх ангийн сурагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгөх, эх хэлний боловсролыг дээшлүүлэх, алдаагүй зөв ярьж бичдэг, хүсч буй утга санаагаа бүрэн дүүрэн, цэгцтэй илэрхийлдэг боловсролтой хүн болгон төлөвшүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан,  Дархан-Уул аймгийн ХААИС-ын багш, доктор Ц.Буянхишигтэй хамтран "Монгол хэл бичгийн шалгалтын сорил" номыг хэвлүүлж, ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад гардуулан өглөө. Энэ үеэр хүүхдүүд Б.Жавхлан гишүүнийг хүүхэд залуусын боловсрол болон спортын хөгжилд түлхүү анхаарч ажилладагт баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн "Болд сан”-гаас санаачлан жил бүр зохион байгуулдаг англи хэл, математикийн олимпиадын бүртгэл удахгүй эхлэх ажээ.

Эх сурвалж: www.breakingnews.mn

Д.Уянга-Ундрал


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?