📅

Дарханд цэвэр усны шугамыг иж бүрэн шинэчилнэ

🕔 2018/03/19 11:51

 

Дарханд цэвэр усны шугамыг иж бүрэн шинэчилнэДархан-Уул аймгийн хэмжээнд цэвэр усны шугамын талаарх мэдээллийг өгөхийн зэрэгцээ зөвхөн гуравдугаар сард нийт долоон удаагийн том хэмжээний цэвэр усны шугамын гэмтэл гарсан талаар мэдээллээ.

Тус гэмтлийн улмаас сургууль, цэцэрлэг боловсролын байгууллагын үйл ажиллагаа доголдож, нийтийн эзэмшлийн зам талбай, зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсч, "Жишиг хороолол-1” төслийн хүрээнд хийгдсэн ногоон байгууламж, явган хүний зам доорх шугам хагарснаас үүдэж бүтээн байгуулалтын ажлууд эвдэрч сүйдсэн зэрэг ихээхэн хохирол орон нутагт учраад байгааг тайлбарласан байна.

Дархан хотын цэвэр усны шугамыг 2012 онд "Алъяанс Тек” ХХК 12 цэгт хэсэгчлэн завсарласнаас хойш шинэчлэл хийгдээгүй тул шугамууд хуучирч сүүлийн жилүүдэд ихээхэн гэмтэл гарч байгаа ажээ.

Иймээс шугамын эвдрэл аваарыг арилгаад зогсох биш, цэвэр усны шугамыг иж бүрнээр нь шинэчлэх асуудлыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнд тавьж, үр дүнд нь 5.8 тэрбум төгрөгийн дэмжлэг авахаар болсон байна. Шугамын шинэчлэлийн зураг төсвийг аймгийн Захирагчийн алба, яамны холбогдох газруудтай хамтран хийхээр болжээ. 


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?