ЧӨЛӨӨТИЙНХӨН ААШТ-ИЙГ ЗОРИЛОО
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ гуравдугаар сарын 1-4-нд Кыргызстаны нийслэл Бишкект болно. Бишкекийн дэвжээнд манай улсаас гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, П.Орхон тэргүүтэй бүтэн багаараа оролцох бөгөөд Монголын багийн түрүүч буюу эмэгтэй бөхчүүд өнөөдөр эх орноосоо мордов.
Харин эрэгтэй бөхчүүд пүрэв гаригт Кыргызстаны нийслэлийг зорино. Азийн АШТ-д эрэгтэйчүүдийн
- 57 кг-ын жинд Ц.Цогбадрах,
- 61 кг-д Ц.Чинзориг,
- 65 кг-д Э.Ням-Очир,
- 70 кг-д Б.Бямбадорж,
- 74 кг-д Г.Мандахнаран,
- 79 кг-д Г.Төрболд,
- 86 кг-д О.Үйтүмэн,
- 92 кг-д Л.Төртогтох,
- 97 кг-д Б.Одсүрэн,
- 125 кг-д Н.Золбоо,
Эмэгтэйчүүдийн
- 48 кг-д Э.Нарангэрэл,
- 53 кг-д Э.Сумъяа,
- 55 кг-д Э.Даваачимэг,
- 57 кг-д А.Батцэцэг,
- 59 кг-д Б.Шоовдор,
- 62 кг-д П.Орхон,
- 65 кг-д Э.Цэвэгмид,
- 68 кг-д Ш.Түмэнцэцэг,
- 72 кг-д О.Насанбурмаа,
- 76 кг-д А.Чанцалнямаа нар хүч үзнэ.
Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ө.Ууганбаяр, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар ажиллах юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих