📅

Өнөөдөр зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна

🕔 2018/01/31 09:32

 

2018 оны 01 дүгээр сарын 30-ны 20 цагаас 01-р дүгээр сарын 31-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангайн уулсаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж,  цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Бүх нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр. Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас, өдөртөө бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 22-24 хэм, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.


2018 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 1-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 1,2,3-нд говь тал хээрийн нутгаар  секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 30-35 хэм, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна.


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?