Хөдөлмөрийн баатар, Гавъяатууддаа хүндэтгэл үзүүллээ
🕔 2016/02/06 16:21
Дархан-Уул аймагт ажиллаж, амьдарч буй Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Гавъяатуудаа гал бичин жилийн Сар шинийн баяртай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, НҮГ-ын дарга Б.Дамдинбазар нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Нутгийн удирдлагын ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон тус үйл ажиллагаанд зохиолч, сэтгүүлч СГЗ Ө.Рагчаасүрэн, бүжигчин, МУГЖ С.Соёл-Эрдэнэ, Гавъяат багш Д.Амгалан, Хөдөлмөрийн баатар Г.Амаржаргал, Ц.Чимэд нарын 11 Хөдөлмөрийн баатар, 37 Гавъяат цолтнууд оролцов. Улс орон, аймаг хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмэр оруулж, төр түмэндээ хүндлэгдсэн эрхэм хүмүүс маань аймгийн удирлагуудад ард иргэд,төрөлх хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө улам хичээнгүйлэн ажиллаж, олон бүтээн байгуулалтыг бий болгохыг ерөөлөө.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих