📅

ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦОНО

🕔 2017/12/27 08:46
 
 ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ ОЙН АРГА ХЭМЖЭЭНД ЕРӨНХИЙЛӨГЧ ОРОЛЦОНО

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-нд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 106 жилийн ой тохиож буй.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулинд зааснаар эл өдөр бүх нийтээр амарна. Иймд тус ойн хүрээнд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болох ба тэдгээрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох юм. Тэрбээр 10:00 цагт Богд хааны музейд зочлох бол 11:00 цагт олон улсын шилдэг Монгол судлаачид шагнал гардуулах аж.

Мөн үеэр төр засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд цэцэг өргөхийн зэрэгцээ чансаа өндөр 128 бөхийн барилдааныг үзэж сонирхоно. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа  олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд төрийн одон, медаль хүртээх юм.

Б.Туул


скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?