Эрчим хүчний байгууллагууд техникийн бодлогын баримт бичгээ боловсруулж эхэллээ
Аймгийн Захирагчийн алба эрчим хүчний байгууллагуудтай харилцан уялдаа холбоотой хамтран ажилладаг. Энэ дагуу өнөөдөр /2017.12.25/ аймгийн ерөнхий архитектор, ГХБХБГ, "Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн төлөөллүүдтэй уулзалт хийж ирэх жилүүдэд дэд бүтцийн ажлаа хаана хийх талаар харилцан санал солилцсон юм. 56-н жилийн түүхтэй манай хотын инженерийн шугам сүлжээний хувьд хаана, хэзээ ямар гэмтэл гарах нь тодорхой бус байдгаас шалтгаалан хотын ногоон байгууламж бүтээн байгуулалтын ажлыг хийхэд ихээхэн хүндрэлтэй байдаг. Тиймээс аймгийн дэд бүтцийн байгууллагууд хамтран ирэх жилүүдэд хэрхэн ажиллах бодлогын баримт бичгээ боловсруулж эхлээд байна. Нэг ёсондоо аймгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хаана ямар газар шинэ бүтээн байгуулалт, барилга байгууламжаа сүндэрлүүлэхээ урьдчилан харж тухайн газартаа засвар шинэчлэлийн ажлыг хийхээ энэхүү техникийн бодлогын баримт бичиг баримтандаа тусгаж байгаагаарай давуу талтай юм.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих