📅

Дархан-Уул аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оржээ

🕔 2017/12/25 11:23

Дархан-Уул аймагт мах боловсруулах үйлдвэр ашиглалтад оржээ

 

Дархан-Уул аймагт "Дархан Эрдэнэ” мах комбинат нээлтээ хийлээ. Малчдын орлогын эх үүсвэр болсон малыг худалдан авах, зах зээлд нийлүүлэх замаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж үйлдвэр байгуулж, 40 хүнийг ажилтай болгосон байна.

"Хүн амын нягтаршил ихсэж, хүнсний аюулгүй байдал тэргүүнд тавигдаж байгаа энэ үед тус үйлдвэр ашиглалтад орж иргэд эрүүл аюулгүй хүнс хэрэглэх боломжтой болж байна. Цаашлаад аймагт төвлөрөх татвар нэмэгдэх давуу талтай" гэж үйлдвэрийн удирдлагууд хэлж байна.

Үйлдвэр нэг ээлжинд өдөрт 100 толгой бод, 500 толгой бог малыг төхөөрөх хүчин чадалтай бөгөөд мах шулах, сэврээх, гүн хөлдөөх зориулалтын өрөө, мах хадгалах агуулахтай юм байна.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?