📅

ИМПОРТЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ 2021 ОН ХҮРТЭЛ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ

🕔 2017/12/22 07:21
 
 ИМПОРТЫН ЭРЧИМ ХҮЧИЙГ 2021 ОН ХҮРТЭЛ ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаанаар Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв.

Баруун бүсийн эрчим хүчний системийн ОХУ-аас импортолж буй эрчим хүчний тариф 1 кВт.ц нь 116 төгрөг, БНХАУ-аас импортолж буй нь 240 төгрөг, нийт өртөг нь 199 төгрөг болж байгаа аж. Харин хэрэглэгчдэд борлуулахдаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 102.3 төгрөг буюу 96.7 төгрөгийн алдагдалтай борлуулдаг. Импортын цахилгаан эрчим хүчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхгүй бол цаашид илүү их хэмжээний алдагдал хүлээх нөхцөл үүссэн аж. 2005, 2011, 2016 онуудад баруун бүсийн импортолж буй цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн шийдвэрүүдийг УИХ гаргаж байжээ. Хамгийн сүүлд 2016 онд гаргасан шийдвэртээ ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл тус бүсийн импортолж буй цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байдаг бөгөөд үргэлжлүүлэн 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлүүлэхээр төслийг боловсруулжээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Б.Туул

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?