📅

МАН-ынхан их хурлын төлөөлөгчид болон хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа

🕔 2017/11/17 19:46

 МАН-ынхан их хурлын төлөөлөгчид болон хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа

Өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар мэдээлэл хийж энэ сарын 20, 21-нд болон намынхаа XXVIII Их хурлын төлөөлөгчид болон хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

Монгол Ардын Нам XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох үйл ажиллагаагаа улс орон даяар зохион байгуулж намын 1815 анхан шатны байгууллагаас1309 хүнийг төлөөлөгчөөр сонгожээ. Ингэхдээ төлөөлөгч сонгох журамд заасны дагуутөлөөлөгчдийг шударга, ардчилсан, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгосон байна. Мөн намынхаа дүрмийн дагуу нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар санал хураалтыг зохион байгуулсныг онцоллоо. Нийт төлөөлөгчдийн 306 буюу 24 хувь эмэгтэйчүүд байгаа ажээ.

Насны хувьд нийт төлөөлөгчийн 235 буюу 18 хувь нь 18-35 насныхан, 514 буюу 39.3 хувь нь 36-45 насныхан, 419 буюу 32.0 хувь нь 46-60 насныхан бөгөөд дундаж наслалт 43 байгаа юм байна. Их хуралд нийт 97 ахмад сонгогдсоны дотор хамгийн ахмад нь 88 настай байгаа бол хамгийн залуу төлөөлөгч 22настай ажээ.

"Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэл, мөн XXVII их хурлаас хойшх Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүд тавигдана. Түүнчлэн  Нийслэл, аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсохын зэрэгцээ намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ” хэмээн мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?