Иракийн засгийн газрын арми "Исламын улс"-ыг довтолж байна
Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд Иракийн засгийн газрын арми хэт даврагч "Исламын улс” бүлэглэлийн эзэмшилд орсон Рава сууринг эргүүлэн авахын төлөө баруун бүсийн Ал Амбар мужид дахин довтолгоо хийжээ. Мөн өдөр Сирийн арми: Хэт даврагч "Исламын улс” бүлэглэл Букамалыг довтолж, засгийн газрын армитай ширүүн тулалдсан хэмээн мэдэгджээ.
Иракийн хамтарсан үйл ажиллагааны командлах төв мөн өдөр мэдэгдэл гаргаж, загийн газрын арми, Суннийн аймгийн зэвсэгт хүчин 11-нд Рава сууринг эргүүлэн авч, Юфаратес голоос хойш Сирийн хилээс ойрхон бүс дэх "Исламын улс”-ын зэвсэгт хүчнийг сөнөөхөөр довтолгоо хийсэн гэжээ. Иракийн засгийн газрын арми Рава суурингийн ойролцоо бүс болон хэдэн тосгоныг эргүүлэн авсан бөгөөд урагшлан тулалдсаар байна гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.
Мөн өдөр Сирийн засгийн газрын армийнхан Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд: Хэт даврагч "Исламын улс” бүлэглэл Букамалыг довтолж, засгийн газрын армитай ширүүн тулалдсан. Букамал хот "Исламын улс”-ын Сири дэх чухал бааз байсан бол саяхан Сирийн засгийн газрын арми эргүүлэн авсан гэжээ.
Сарантуяа