Хөдөө аж ахуйн салбарт боловсон хүчний “шинэ давалгаа” хэрэгтэй байна
🕔 2017/11/13 13:03
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Дархан-ХААИС-ийн удирдлагуудтай 2017 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр уулзалт хийсэн байна. Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Салбарын боловсон хүчнийг тасралтгүй бэлтгэж байгаа эрдэмтэн,багш нарт талархаж байгаагаа” онцолжээ. 1000 гаруй оюутантай байсан тус сургуульд өнөөдрийн байдлаар 600-гаад оюутан хичээллэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хөдөө ахуйн салбарын үр өгөөжийг залуучууд ойлгохгүйгээс шалтгаалан энэ чиглэлийн шинэ боловсон хүчний давалгаа тасарч байгааг сургуулийн удирдлагууд илэрхийллээ. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг уулзалтын төгсгөлд Газар тариалангийн бүс нутгийн суурьтай Дархан-ХААИС-ийн үйл ажиллагааг төрийн бодлогоор дэмжиж ажиллахаар болсон байна. скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих