📅

“Нөлөөллийн сургалт”-ыг зохион байгууллаа

🕔 2017/11/02 11:24

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт, мэдээлэл өгөх, хандлагыг нь эерэгээр өөрчлөх

"Нөлөөллийн сургалт”-ыг зохион байгууллаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын Конвенцын "Мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх” 8-р зүйлийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, бүх нийтэд хүртээмжтэй орчин, дэд бүтцийг бий болгох, тэдэнтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсээс Сүхбаатар дүүргийн нийт 30 гаруй иргэдийн төлөөлөгчид, ажлын албаны ажилтнуудад "Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, мэдлэг олгох, хандлагыг эерэгээр өөрчлөх "Нөлөөллийн сургалт”-ыг 2017 оны 10 сарын 31-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтаар хөгжлийн бэрхшээлийн талаарх ёс зүй, анагаах ухаан, нийгмийн загвар - парадигм, хөгжлийн бэрхшээлийн онцлог ба харилцаа хандлага, Төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандарт, хүртээмжийн талаарх мэдээлэл, зөвлөгөөг хүргэж ажиллаа.

 
“Нөлөөллийн сургалт”-ыг зохион байгууллаа
“Нөлөөллийн сургалт”-ыг зохион байгууллаа
“Нөлөөллийн сургалт”-ыг зохион байгууллаа
скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?