Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, цаг үеийн мэдээллийг өглөө
Долоо хоног бүрийн Баасан гарагийн "Мэдээллийн цаг”-аар ХХАА-н газраас аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтнуудад 2015-2016 оны Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн цаг үеийн мэдээллийг өглөө. Тухайлбал аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээл МУЗГ-ын 2015 оны 480 дугаар тогтоолоор сумдад олгох өвсний хуваарь, цаг агаарын байдал, малын тоо толгой, шатахуун, өвс тэжээлийн нөөц зэргийн талаар ХХААГ-ын МААХ-ийн дарга Б.Оюунтөгс мэдээллээ.
Тэрбээр "аймгийн ОБГ, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн байгууллага, "Монос групп”, сумдын ЗДТГазруудтай хамтран алслагдмал өвөлжиж буй малчдад хүн, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх явуулын эмийн сан болон материаллаг тусламж үзүүлэх чиглэлийн зураглал маршрут гаргасан ба энэ сарын 20-оос хойш хоёр удаа энэ ажлын зохион байгуулахаар төлөвлөсөн” гэлээ. Мөн ХХААГ-аас өвөлжилтийн цаг үеийн мэдээллийг 7 хоног бүрийн 4 дэх өдөр бүр сумдаас шинэчлэн авч холбогдох байгууллага, удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллаж байна.
Агаарын температур 1 дүгээр сарын эхний 10 хоногт шөнөдөө 33-38 хэм хүйтэн, ялангуяа 17-20-нд шөнөдөө 36-41 хэм хүйтэн, өдөртөө 20-25 хүйтэн байсан бол энэ сарын сүүлийн 10 хоногт агаарын хэмийн дундаж нь Орхон, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 26-31, өдөртөө 18-23 хэм хүйтэн буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 хэмээр дулаан байх төлөвтэй байна.
Эх сурвалж: darkhan.gov.mn