📅

Ш.Сайхансамбуу цайны газруудаа 500 саяар зараад эхэлжээ

🕔 2016/01/20 12:14

Ш.Сайхансамбуу цайны газруудаа 500 саяар зараад эхэлжээ2013 оны 08 сарын 23-ны өдөр бидний нэрлэж заншсанаар "Нарантуул” захын битүү хүнсний захын барилга юу ч үгүй шатсан билээ. Тус зах дээр урьд өмнө нь ч их, бага хэмжээгээр гал гарч байсан бөгөөд тэр тоолонд захын удирдлагууд өөрсдийнхөө хүч бололцоогоор унтрааж, хэл амгүйхэн шиг асуудлыг нам­жааж байсан удаатай. Хүнсний зах дотор тэсэрч дэлбэрэх хүнсний бүтээгдэхүүн, хийн баллонууд олноор агуулагдаж байсан тул онцгой байдлын албаныхан яаж ч ажиллаад галыг унтрааж чадаагүй билээ. 
   
Галын дүгнэлт "Цахилгааны гэмтлээс үүдэлтэй” гэж гарсан бөгөөд захын эзэд, түрээслэгчид аль аль нь ихээхэн хохирол амссан юм. Тус зах дотор үйл ажиллагаа явуулж байсан 400 гаруй түрээслэгч ажлын байргүй хоцорч, 16 тэрбум төгрөгийн хохирол амссан гэдгийг Улсын Мөрдөн байцаах газраас томилогдсон ажлын хэсэг тогтоосон байдаг. "Нарантуул” захын эзэн Ш.Сайхансамбуу хохи­рогч­дод хандаж, "Та бүхэн тайван байцгаа. Хохирлыг чинь бид гурван сарын дотор барагдуулна. Шинэ барилга бариад бүгдийг чинь ажлын байраар хангана. Тэвчээртэй хүлээцгээ. Гурван үеэрээ ажиллах боломжоор хангана” хэмээн мэдэгджээ. 
    
Тэр цагаас хойш хоёр жил хагасын хугацаа өнгөрсөн ч хүнсний захын түрээслэгчид өнөөг хүртэл хохирлоо бүрэн барагдуулж авч чадаагүй байгаа гэнэ. Хүнсний зах дотор 28 цайны газар үйл ажиллагаа явуулж, зах дээр наймаа хийдэг олон арван мянган хүмүүсийг хоол ундаар залгуулж байсан аж. Тэр хүмүүстэй байгуулсан гэрээ ёсоор ажлын байрыг нь хадгалах үүрэг хүлээжээ. 

Гэвч хэлсэндээ хүрсэнгүй. Өдгөө "Нарантуул” захын хүнс­­ний шинэ захын барилга ашиглалтад ороход бэлэн болсон бөгөөд эзэд нь одоогоор зургаан цайны газрыг нэг бүрийг нь 500 сая төгрөгөөр худалдаад байгаа гэнэ. Тэр бийлэгжүү загнасан хүмүүс бол Pizza Hut, Modern Nomads зэрэг бэл бэнчинтэй сүлжээ зоогийн газруудын эзэд юм. Өнөөдөр монголчууд хар зах дээр хямд үнэтэй бараа авах гэж очдог болохоос биш өндөр үнэтэй хоол зооглох гэж тийшээгээ зорихгүй гэдгийг Ш.Сайхансамбуу тэргүүтнүүд ойлгох учиртай биз ээ. Нөгөө хэдэн түрээслэгчид нь тийм их мөнгө төлж байж ажлын байртай болно гэдгээ сонсоод эхнээсээ муужирч унаж байгаа гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?