📅

​ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

🕔 2017/09/04 14:44

​ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛААР ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛИЙГ БАЙГУУЛЛАА

 

Цагдаагийн албаны тухай хуульд "Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Иргэний зөвлөлийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулна” хэмээн заасны дагуу Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2017.07.30/ аймгийн ИТХ-ын дэргэдэх орон тооны бус Иргэний зөвлөлийг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.

Иргэний зөвлөл цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих үндсэн үүрэгтэй бөгөөд үүнд цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох,цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авах, бүртгэх ажилд хяналт тавих, тэдгээртэй холбоотой мэдээлэлд дүн шинжилгээ хийх, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг даргын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэгтэй.

Сонгон шалгаруулах комиссоос олон нийтийн хэвлэл мэдээллийн бүх төрлийн хэрэгслээр 14 хоногийн туршид зар түгээсэн бөгөөд Иргэний зөвлөлд нэр дэвшсэн иргэдийн жагсаалт, товч намтрыг 30 хоногийн хугацаанд цахим хуудас, мэдээллийн самбар болон бусад хэлбэрээр иргэдэд ил тод тавьж, санал авах ажлыг зохион байгуулсаны үндсэн дээр хамгийн их санал авсан дараах бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.Үүнд: Лувсандоржийн Гүнчин Дархан сумын 10 дугаар багийн иргэн 
Даваасамбуугийн Галбадрах Дархан сумын 10 дугаар багийн иргэн

Жаргалын Мөнхцэцэг Дархан сумын 16 дугаар багийн иргэн

Мижидийн Тэгшжаргал Дархан сумын 5 дугаар багийн иргэн

Цээпилийн Баяраа Дархан сумын 4 дүгээр багийн иргэн

Тэргүүлэгчдийн зүгээс жил тутамд санал, зөвлөмжөө аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд ирүүлж, холбогдох хууль, журам, дүрмийг мөрдөж ажиллахыг Иргэний зөвлөлийн гишүүдэд үүрэг болгов.

скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?