📅

Д.ЗОРИГТ: “ЭРДЭНЭС МОНГОЛ” ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХОЛДИНГ БОЛОХ ЦАГ НЬ БОЛСОН

🕔 2017/08/24 17:31

Д.ЗОРИГТ: “ЭРДЭНЭС МОНГОЛ” ҮНЭ ЦЭНЭ БҮХИЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХОЛДИНГ БОЛОХ ЦАГ НЬ БОЛСОН

 

Анх томилогдсон өдрийн сэтгэлд үлдсэн дурсамжаасаа Та ярих уу?

Ашигт малтмалын тухай хууль 2006 оны дундуур шинэчлэгдэн батлагдсан нь "Эрдэнэс Монгол” ХХК байгуулагдах эрх зүйн үндэс болсон юм. Тэр хуульд стратегийн ач холбогдолтой орд газарт төр хувь эзэмшинэ гэж заасан байсан боловч энэ ойлголт нь амьдрал дээр хэрхэн хэрэгжих, хэн хэрэгжүүлэх гээд олон асуулт шинэ, тодорхой бус байлаа. Компани байгулах М.Энхболдын Засгийн газрын шийдвэр 2007 оны 2 дугаар сард гарсан ч тухайн оныхоо 5 дугаар сард л ТӨХ-ны даргын шийдвэрээр би анхны захирлаар томилогдсон.Ж.Алдармааг анхны ажилтнаар томилж тэр анхны тамга тэмдэг, бланк гээд бүгдийг хийлгэсэн. Ингэж бид ТӨХ-ны буланд нэг жижиг өрөөнд хоёр хүнтэй нэг ширээтэй хоёр сандалтай л ийм компани байгуулагдаж байсан. Стратегийн гэж томъёологдсон томоохон ордуудын талаар олон нийт, төр засгийн хүлээлт асар их байсан ч бүх юм нь тодорхойгүй, хаанаасаа эхлэх ч ойлгомжгүй ийм л байсан. Анхны бодол бол хамгийн том сэдвээс нь барьж аваад шийдэж эхлэх ёстой тэр нь нөгөө Таван толгой, Оюу толгой байх ёстой л гэж бодогдож байлаа."Эрдэнэс Монгол” гэдэг нэрийг тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Сугар өгсөн юм, би бол дотроо арай өөрөөр төсөөлж байсан ч одоо бодоход утга агуулга сайтай, оносон нэр санагддаг юм. Анхны ажилтнууд гэвэл нэртэй геологич У.Борчулуун уул уурхай, геологийн газрын даргаар, Д.Энхчимэг санхүү, эдийн засгийн газрын даргаар, Б.Ганхуяг, Д.Батхуяг нар дэд захирлаар томилогдож байсан. Анхны ажилтнууд гэвэл Ч.Батбаяр, Э.Рашмаа, Э.Мягмарсүрэн, Э.Эрдэнэжамъян, Д.Өнөрбат, Г.Энхцэцэг, Р.Бат-Эрдэнэ, Б.Бүжинлхам, А.Хаумдас, Л.Болд, Ю.Галданбошигт гээд энд бас нэрийг нь дурдаагүй олон анхдагч нөхдөө дурсахад сайхан байна.

Таны анхны бөгөөд гол хийсэн ажил, зорилтууд юу байв?

Хувийн хэвшлийнхний мэдэлд байсан  Таван Толгойн орд газрыг  төрийн мэдэлд шилжүүлэх явдал байлаа. Тухайн  үед Үйлдвэр худалдааны сайд С.Наранхүү ахлаад би "Эрдэнэс Монгол”-ын захирлын хувьд нарийн бичгийн даргаар ажилласан ажлын хэсэг байгуулагдсан. С.Баярын Засгийн газрын үед яриа хэлэлцээ явагдаж шилжүүлж авсан. Таван Толгойн хувьд олон жилийн өмнө илрүүлсэн орд газарбайсан ч хамгийн товчхондоо Хятадын зах зээл тэр үед ийм хэрэгцээ ч байгаагүй, өөр улсад хүргэх газарзүйн хувьд хол,тээврийн зардлаасаа болоод ашиггүй байсан болохоор ашиглаж чадаагүй байсан орд. 1990 оноос хойш ашиглалтын лицензийгнь гадаадын компани аваад ашиглалгүй буцаасны дараа дотоодын компаниуд авсан байсан. Манай үндэсний томоохон компаниуд консорциум байгуулан лицензийг нь эзэмшиж байсан тулдаа энэ том ордыг өнөөдөр төрийн компани олборлож байгааг заавал дурдах хэрэгтэй. Арав шахам жил хувийн хэвшлийнхэн нэг ч хүрз нүүрс авалгүйгээр лицензийг нь гадныханд зарчилгүйгээр хадгалж ирсний дараа гэнэт нүүрс үнэд ороод ирэхээр нь төр өөрийн мэдэлдээ энэ ордын дийлэнх хувийг хуулийн дагуу яриа хэлэлцээ хийж авсныг бас үнэнээр нь хэлэх хэрэгтэй.  Тэр үед мөн Оюу толгойн гэрээний яриа хэлэлцээ эхэлсэн, одоо УИХ-ын гишүүн тухайн үедээ Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатараар ахлуулсан Оюу толгойн анхны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Харамсалтай нь  анхны Оюу толгойн гэрээг УИХ-аас зөвшөөрөөгүй буцсан. "Шивээ овоо”, "Багануур”-ын уурхайг төрийн мэдэлд авах шийдвэрүүд гарсан гэсэн зарчмын шинжтэй гурван том ажлыг нэрлэж болох юм байна. Би "Эрдэнэс Монгол”-ын захирлаар 2007 оны 5-р сараас ажиллаж байгаад  2008 оны 9 сардЭрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилогдсон.Үндсэндээ нэг жил гаруй л ажилласан.

"Эрдэнэс Монгол”-ын тухай уншиж, хөгжлийг нь харахад уламжлал шинэчлэл их чухал харагдаж байна...?

Гарцаа байхгүй тийм. Миний хувьд анхны шийдвэр гарч, бүх зүйл цаасан дээр эхэлсэн. Компани үүсэн байгуулагдаж, дүр төрхөө олж, анхны орд газруудын лицензтэй болох ажил миний үед хийгдсэн. Өөрөөр хэлбэл жинхэнэ үнэ цэнэтэй болж эхэлсэн. Энэбишийн үед хамгийн чухал үеийг давсан  гэж боддог. Зориглож Таван Толгойн олборлолтоо эхлүүлсэн, Оюу толгойн гэрээг үзэглэсэн, зам, төмөр зам, цахилгаан станц, угаах үйлдвэр зэрэг дэд бүтцийн судалгааг эхлүүлсэн. Тэр үеийн залуус бол үнэхээр сайн ажилласан, энэ компанийн өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг бий болгосон.Гацсан байсан ажлын гацааг гаргаж, зангилааг тайлсан үе бол Бямбасайханы үе байлаа.Одоо Түмэнцогт болон Ариунболд захирлын үед дотоодын болон олон улсын зах зээл дээр хувьцаагаа гаргаж энэ компани маань жинхэнэ утгаараа ард түмний, олон нийтийн өмч болно гэж найдаж, харж байна. Анх компани байгуулагдахад л хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжина гэж төлөвлөж, ярьж байсан. Тэр мөрөөдөл маань одоо биелэх боломж бүрдлээ, цаг нь боллоо.  Бүх зүйл үе шаттай. 10 жилийн өмнө цаасан дээр бууж байсан "Эрдэнэс Монгол”компани өнөөдөр олон тэрбум долларын үнэ цэнэтэй боллоо. Оюу толгойн орд газар нь өнөөдөр Монгол Улсын хамгийн том татвар төлөгч, удаалж байгаа аж ахуйн нэгжүүдээсээ хэд дахин илүү татвар төлдөг болоод нилээд хэдэн жил болж байна. Арван нэгэн мянган хүн энэ төслөөс өнөөдөр цалинжиж байна. Хамгийн том ажил олгогч, улс орны болон орон нутгийн хөгжлийн хамгийн хүчтэй хөдөлгүүр боллоо. Таван толгойн орд  газар нь мөн адил хамгийн томоохон татвар төлөгч, ажил олгогчийн нэг болсон. Хүний хөгжлийн сангийн санхүүгийн гол эх үүсвэр болж Монгол Улсын иргэн бүрт уул уурхайн хишиг, хувь хүргэсэн. Одоо энэ компани маань үнэ цэнийн хувьд ч, засаглалын хувьд ч дэлхийн хэмжээний холдинг  болох цаг нь болсон.



скачать dle 12.0

Санал болгох

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичих

reload, if the code cannot be seen
Сэтгэгдэл бичих

0 сэтгэгдэл

»

Санал асуулга

Таксины үнийг эхний 1 км тутамд 1500, 2 км-ээс 1000 төгрөг болгож нэмсэн нь зөв үү?